www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Н.Тавинбэх: Цахилгааны үнийг дор хаяж 20 хувь нэмэгдүүлэх шаардлагатай байна

admin by admin
2021-11-02
in НИЙГЭМ, НИЙСЛЭЛ
0
Н.Тавинбэх: Цахилгааны үнийг дор хаяж 20 хувь нэмэгдүүлэх шаардлагатай байна
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хийж, салбартаа хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.

Энэ үеэр Эрчим хүчний сайд цахилгаан, дулааны үнийн асуудлаар мэдээлэл өглөө.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Монгол Улсын хэмжээнд цахилгааны 27 эх үүсвэр ажиллаж байгаа. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1.5 хувиар өссөн. Дулааны эрчим хүчний хувьд 3.8 хувиар өссөн байна. Оргил ачаалал өмнөх оныхоос 200 орчим мтв-аар өссөн байна. Энэ жилийн хувьд хэрэглээний өсөлт нэмэгдэх хандлагатай байна. Манай судлаачдын судалгаагаар энэ өвөл 1470 мтв болж магадгүй. Манай улсын суурьлагдсан хүчин чадал бол 1100 орчим мтв байдаг.

Мөн 100 орчим мтв нар салхины нөлөөгөөр үүсгэгддэг. Цахилгаан эрчим хүчний хэрэглэгчийн үнийг эрчим хүчний зохицуулах хороо гэж төрөөс хараат бус байгууллага тогтоож байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд үнэд өөрчлөлт ороогүй. Энэ байгууллагын хамгийн сүүлийн судалгаагаар эрчим хүчний хэрэглэгчийн үнийг доод тал нь 20 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Ингэж байж хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэсэн байна. Өнөөдөр манай салбар гадаад дотоодын банкнуудад 60 орчим тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүү төлөхөөр байгаа. Энэ нь манай салбарын санхүүг маш хүнд байдалд оруулж байна. Манай салбар санхүүгээс шалтгаалаад тогтвортой ажиллаж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Өнөөдөр Улаанбаатар хот дулааны дутагдалд орчихсон байна. Өнөөдөр дулааны эх үүсвэрийн суурлигдсан хүчин чадал 2400 ккал цаг байгаа. Өнөөдрийн хэрэглээ 2900 ккал цаг хүрсэн. Үүн дээр ахиад 800 ккал цагийн хэрэглэгчид холбогдох гээд чадахгүй байна. Тиймээс Улаанбаатар хот дулааны эх үүсвэр талдаа яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна”гэв.

 

Ч.Номин: Циркийг зориулалтаар нь ашиглах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа

Аса циркийг дотроос нь нураасан байдлыг лайв хийж олон нийтэд харуулснаар энэ асуудал олны анхаарлын төвд ороод байгаа билээ. Одоогоос жилийн өмнө циркийг засварлана гэж дотроос нь нураасан ч өнөөдөр засвар хийгдээгүй бахь байдгаара. Уг нь төлөвлөгөө ёсоор энэ ондоо багтааж ашиглалтад орж үүдээ нээх ёстой. Циркийн доторх байдлыг харсан иргэд халаглаж, Монгол Улс одоо цирк ч үгүй болох нь, циркээ буцааж авъя гэж цахим орчинд илэрхийлж буй.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номингоос тодруулахад тэрбээр “Циркийн урлаг Монгол Улсын соёлын салбарт маш чухал нөлөөтэй. Циркийн уран бүтээлчид дэлхийн хэмжээнд бүтээлээ туурвиж, Монгол Улсаа сурталчилан таниулж байна. Циркийн барилгыг 1971 онд барьж байгуулсан.АСА компанийн хийсэн гэрээнд циркийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явна гэсэн чиг үүргийг хүлээсэн. Монгол Улсын соёлын яамны байр суурь циркийн барилгыг цаашдаа циркийн үйл ажиллагаар явуулах ёстой гэж үзэж байгаа. Бид удаа дараа АСА компанид хандсан” гэлээ.

Т.Золжаргал: Караоке зөвхөн хоолоор үйлчлэх бөгөөд дуулуулж болохгүй гэсэн заалттай байсныг өөрчилсөн

Цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг дэмжин, тэдний үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагын гэрээ”-г байгуулж буй. “Хариуцлагын гэрээ”-ний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын албан хаагчид шалгалтын ажлыг тогтмол хийж байна. Хяналт, шалгалтын ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-г шинэчилж байгаа гэсэн. Энэ тухай мэдээлэл өгнө үү?

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт мэргэжилтнүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын улсын байцаагч нар Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын алба хаагч нартай хамтран хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа. Аравдугаар сарын 1-нээс хойш хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгжүүдтэй хийсэн “Хариуцлагын гэрээ”-г шинэчлэн, байгуулж буй.

Ингэхдээ дүүрэг бүрийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд шинэчилсэн гэрээг хүргэсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдэд гэрээ шинэчлэхтэй холбоотой мэдээллийг давхар хүргүүлсэн. Аж ахуйн нэгж, байгууллагууд харьяа дүүргийнхээ худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан “Хариуцлагын гэрээ”-гээ шинэчлэх боломжтой.

“Хариуцлагын гэрээ”-нд үйлчлүүлэгчдийн дүүргэлтийг хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх гэж заасан ч аж ахуйн нэгжүүд тус заалтыг биелүүлэхгүй байна.

-Шинэчилсэн гэрээнд ямар заалтуудыг нэмсэн бэ?

-Өмнөх “Хариуцлагын гэрээ”-гээр караоке үйлчилгээний байгууллага үйлчлүүлэгчдэд зөвхөн хоолоор үйлчлэх бөгөөд дуулуулж болохгүй гэсэн заалттай байсан. Харин шинэчилсэн гэрээгээр үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлэхгүйгээр үйлчилж, дуулуулж болно гэх зэргээр заалтаа өөрчилсөн. Энэ мэтчилэн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгж тус бүрийн онцлогт тааруулж, гэрээний заалтуудаа шинэчилсэн.

Хяналт, шалгалтын явцад хамгийн их илэрч байгаа зөрчил нь зай талбайн дүүргэлт. “Хариуцлагын гэрээ”-нд үйлчлүүлэгчдийн дүүргэлтийг хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх гэж заасан ч аж ахуйн нэгжүүд тус заалтыг биелүүлэхгүй байна. Гурван байгууллагын хамтарсан хяналт, шалгалтаар зөвлөн, туслах үйлчилгээ үзүүлэн газар дээр нь шаардлага тавьж, зөрчлийг арилгуулж байсан. Харин аравдугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар арга хэмжээ авч байгаа. Гурван байгууллагын ажлын хэсгээс тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй, зөрчлөө удаа дараа давтсан тохиолдолд захиргааны арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцно.

-Яг энэ дагуу “Хариуцлагын гэрээ”-гээ цуцлуулсан хэдэн аж ахуйн нэгж байна вэ?

-Аравдугаар сарын 1-нээс хойш 45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Тус байгууллагууд нь 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлсэн, хориглосон үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдсан болон үйлчилсэн гэх шалтгаануудаар зөвшөөрлийг нь цуцалсан.

-Зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуй нэгжүүдэд өмнө нь зөвлөн тусалж, анхааруулж байсан уу?

-НМХГ, НЦУГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөн туслах байдлаар сүүлийн хоёр жил орчим ажилласан. Гэвч удаа дараа зөрчил гаргаж, хуулийн заалтуудыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцалсан. Аж ахуйн нэгжүүд хүнд хэцүү цаг үед ажиллаж байгааг ойлгож байна. Ажилчдынхаа цалинг тавихаас эхлээд орлого тасалдах асуудлуудтай тулгарч байгаа ч удаа дараа хариуцлага алдсан байгууллагуудын ард олон зуун иргэний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа. Бид юун түрүүнд иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах учиртай тул ийм шийдвэр гаргасан.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

 

Post Views: 928
Previous Post

Ч.Номин: Циркийг зориулалтаар нь ашиглах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа

Next Post

2014 онд эхнэр минь надаас салсан ч би хүүгээ ээжид нь итгэж өгч явуулаагүй, одоо ч өөрөөсөө холдуулахгүй

Next Post
2014 онд эхнэр минь надаас салсан ч би хүүгээ ээжид нь итгэж өгч явуулаагүй, одоо ч өөрөөсөө холдуулахгүй

2014 онд эхнэр минь надаас салсан ч би хүүгээ ээжид нь итгэж өгч явуулаагүй, одоо ч өөрөөсөө холдуулахгүй

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.