• Latest
  • Trending
Т.Золжаргал: Караоке зөвхөн хоолоор үйлчлэх бөгөөд дуулуулж болохгүй гэсэн заалттай байсныг өөрчилсөн

Т.Золжаргал: Караоке зөвхөн хоолоор үйлчлэх бөгөөд дуулуулж болохгүй гэсэн заалттай байсныг өөрчилсөн

2021-11-02
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Wednesday, March 4, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Т.Золжаргал: Караоке зөвхөн хоолоор үйлчлэх бөгөөд дуулуулж болохгүй гэсэн заалттай байсныг өөрчилсөн

by admin
2021-11-02
in НИЙГЭМ
0
Т.Золжаргал: Караоке зөвхөн хоолоор үйлчлэх бөгөөд дуулуулж болохгүй гэсэн заалттай байсныг өөрчилсөн

Цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг дэмжин, тэдний үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагын гэрээ”-г байгуулж буй. “Хариуцлагын гэрээ”-ний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын албан хаагчид шалгалтын ажлыг тогтмол хийж байна. Хяналт, шалгалтын ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-г шинэчилж байгаа гэсэн. Энэ тухай мэдээлэл өгнө үү?

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт мэргэжилтнүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын улсын байцаагч нар Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын алба хаагч нартай хамтран хяналт, шалгалтыг тогтмол хийж байгаа. Аравдугаар сарын 1-нээс хойш хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгжүүдтэй хийсэн “Хариуцлагын гэрээ”-г шинэчлэн, байгуулж буй.

Ингэхдээ дүүрэг бүрийн худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд шинэчилсэн гэрээг хүргэсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдэд гэрээ шинэчлэхтэй холбоотой мэдээллийг давхар хүргүүлсэн. Аж ахуйн нэгж, байгууллагууд харьяа дүүргийнхээ худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандан “Хариуцлагын гэрээ”-гээ шинэчлэх боломжтой.

“Хариуцлагын гэрээ”-нд үйлчлүүлэгчдийн дүүргэлтийг хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх гэж заасан ч аж ахуйн нэгжүүд тус заалтыг биелүүлэхгүй байна.

-Шинэчилсэн гэрээнд ямар заалтуудыг нэмсэн бэ?

-Өмнөх “Хариуцлагын гэрээ”-гээр караоке үйлчилгээний байгууллага үйлчлүүлэгчдэд зөвхөн хоолоор үйлчлэх бөгөөд дуулуулж болохгүй гэсэн заалттай байсан. Харин шинэчилсэн гэрээгээр үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлэхгүйгээр үйлчилж, дуулуулж болно гэх зэргээр заалтаа өөрчилсөн. Энэ мэтчилэн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан төрлийн аж ахуйн нэгж тус бүрийн онцлогт тааруулж, гэрээний заалтуудаа шинэчилсэн.

Хяналт, шалгалтын явцад хамгийн их илэрч байгаа зөрчил нь зай талбайн дүүргэлт. “Хариуцлагын гэрээ”-нд үйлчлүүлэгчдийн дүүргэлтийг хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх гэж заасан ч аж ахуйн нэгжүүд тус заалтыг биелүүлэхгүй байна. Гурван байгууллагын хамтарсан хяналт, шалгалтаар зөвлөн, туслах үйлчилгээ үзүүлэн газар дээр нь шаардлага тавьж, зөрчлийг арилгуулж байсан. Харин аравдугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар арга хэмжээ авч байгаа. Гурван байгууллагын ажлын хэсгээс тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй, зөрчлөө удаа дараа давтсан тохиолдолд захиргааны арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл хариуцлага тооцно.

-Яг энэ дагуу “Хариуцлагын гэрээ”-гээ цуцлуулсан хэдэн аж ахуйн нэгж байна вэ?

-Аравдугаар сарын 1-нээс хойш 45 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Тус байгууллагууд нь 50 хувийн дүүргэлтийг хэтрүүлсэн, хориглосон үйл ажиллагаа явуулсан, цаг хэтрүүлэн ажилласан, 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдсан болон үйлчилсэн гэх шалтгаануудаар зөвшөөрлийг нь цуцалсан.

-Зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуй нэгжүүдэд өмнө нь зөвлөн тусалж, анхааруулж байсан уу?

-НМХГ, НЦУГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөн туслах байдлаар сүүлийн хоёр жил орчим ажилласан. Гэвч удаа дараа зөрчил гаргаж, хуулийн заалтуудыг зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцалсан. Аж ахуйн нэгжүүд хүнд хэцүү цаг үед ажиллаж байгааг ойлгож байна. Ажилчдынхаа цалинг тавихаас эхлээд орлого тасалдах асуудлуудтай тулгарч байгаа ч удаа дараа хариуцлага алдсан байгууллагуудын ард олон зуун иргэний эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа. Бид юун түрүүнд иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах учиртай тул ийм шийдвэр гаргасан.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Сайхан бүтээл болжээ, санхүүжилтийг нь ИЛ БОЛГО!

Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Хөхүүрийн хөндий хэмээх газарт босгосон “Андлалын өргөө” хөшөөг ашиглалтад ормогц нь өнгөрсөн наймдугаар сард нураасан. Нурааснаас хойш хоёр сарын дотор суурин дээр нь “Тэнгэрийн андгай” нэртэй хөшөө сүндэрлэв.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч А.Очирболдын бүтээсэн үүлэн дунд хөвөх мэт өндөрлөгт хоёр баатар эр бүсээ солилцож, андын тангараг өргөж буй дүрслэл бүхий энэ хөшөөг очиж үзсэн, очоогүй ч гэрэл зургийг нь харсан хүмүүс сайн бүтээл болсон гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх аж. Харин өмнөх хөшөөг буулгасан, энэ хөшөөг барьсан хөрөнгө санхүүгийн асуудал нь ойлгомжгүйгээс хардлага дагуулсаар байна.

“Андлалын өргөө”- г барих тендерт 2017 онд “Хос санаа” ХХК шалгарч уг хөшөөг 1.9 тэрбум гаруй төгрөгийн өртгөөр барьж босгосон. Гэвч уран сэтгэмж, ур хийц талаасаа гологдон шүүмжлэгдэх болсон нь энэ ажлыг сэдэж, бүтээн байгуулах ажилд анхнаас нь дэмжлэг үзүүлсэн тухайн үеийн Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нэр хүндэд халтай байв.

Хүлэг Боорчи, Тэмүүжин нарын анд барилцаж бүсээ солилцсон зан үйлийн хөшөөний эх загварыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Д.Эрдэмбилэг гаргасан. Уран барималч уг бүтээлээ хийж гүйцэтгэж дуусаагүй байхдаа зуурдаар өөд болсон тул зохиогчийн ар гэрийнхэн Андлалын өргөө хөшөөг буулгах хүсэлт тавьсны дагуу гэрээлэгч талууд зөвшилцөөд, хүсэлтийг ёсоор болгосон тухай тайлбарыг БОАЖ-ын сайд Н.Уртнасан хийсэн билээ.

“Андлалын өргөө” хөшөөг 2021 оны 8-р сард буулгасан.

Хөшөөг нураагаад зогсохгүй улсаас гаргасан мөнгийг БОАЖЯ-ны дансанд хэл ам гаргалгүй тушаасан “Хос санаа” компанийнхан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоо хамаарал бүхий хүмүүс байсан нь ил болсон.

Эхний хөшөөний түүх үүгээр дуусаж, удаах хөшөөний үлгэр эндээс эхэлнэ. Хөхүүрийн тал нь Тэмүүжин алдсан найман шарга морио хайж яваад Наху баяны хүү Боорчитой тааралдаж, анд барилцсан газар хэмээн түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн. Тиймээс Чингис хааны өлгий нутаг, энэ түүхэн газрыг амилуулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох санаачилга өнөөдөр биеллээ олоод байна.

“Андлалын өргөө”-г буулгасан дуулиан намдаагүй байхад суурин дээр нь “Тэнгэрийн андгай” хэмээх хөшөө босголоо. Талд тавьсан ганц хөшөө биш, өргөн чулуун шатаар өгсөн очиж хөшөөг гороолох тойруулга, түүхэнд өгүүлснээр андлалын зан үйл гүйцэтгэх зохион байгуулалт бүхий байгалийн чулуун байгууламж. Энэ ажлаа олонд танилцуулахын тулд 20-иод гэрэл зурагчныг Хөхүүрийн хөндийд аваачиж, уран сайхны гэрэл зураг авах боломжоор хангасан, мөн тэдний дунд шилдэг гэрэл зургийн уралдаан зарласан юм байна. Сайхан бүтээл болж, сайн зургууд ч дарцгаасан байна лээ.

Гол нь энэ бүтээн байгуулалтыг ямар байгууллага хариуцаж, хэдий хэрийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн тухай мэдээллээр хангаагүй, “бүх ажил олон нийтийн хандиваар” бүтсэн гэх битүү хатуу тайлбарт хэн итгэх вэ.

Олон нийтийн дунд хандивын аян хэзээ зарлаж, хэн ямар хэмжээний хандив өргөснийг ил тодорхой цагаан зарлах нь олны хүчээр боссон ажлын онцлог баймаар. Энэ мэт ойлгомжгүй асуултад хариулт хайж гэрэл зургуудыг дагасан зарим тайлбараас хөөхөд:

ТАЙЛБАР1: Хөшөөг уран барималч А.Очирболд бүтээж, гүйцэтгэгчээр “Боржин чулуу” ХХК ажиллажээ.

ТОДРУУЛГА: “Боржин чулуу” компанитай холбогдож, “Тэнгэрийн андгай” байгууламжийн ямар ажлуудыг гүйцэтгэснийг лавлахад “Манай компани ерөөсөө оролцоогүй. Уран барималч Очирболд гуайн бүтээл шүү дээ” гэв.

ТАЙЛБАР2: Уран барималч А.Очирболд “Тэнгэрийн андгай” бүтээлээ улсад хандивлажээ.

ТОДРУУЛГА: Та “Тэнгэрийн андгай” бүтээлээ улсад хандивласан уу?
А.Очирболд: Холбогдох хүмүүсээс нь л асуу даа. Би бүтээлээ хийгээд л байж байдаг уран бүтээлч хүн шүү дээ. Нарийн юмыг нь би мэдэхгүй.
-“Тэнгэрийн андгай” хөшөөг Танд захиалга өгч хийлгэсэн үү?
-Миний хийчихсэн байсан уран бүтээл шүү дээ. Хотын төвд Blue sky-гийн өмнө байрлуулсан “Ухамсар” хөшөөг ч би өмнө нь хийсэн байсан. Уран бүтээлч бид нар бүтээлээ хийж амьдрахаас өөрөөр яаж амьдрах вэ дээ гэв.

Тийм ээ, уран барималч ажлаа сайн гүйцэтгэснийг олон түмэн үнэлж байна. Гүйцэтгэгч байгууллагууд ч хоёр сар хүрэхгүй хугацаанд сэтгэл гарган ажиллаж Чингис хааны өлгий нутагт аялал жуулчлалын нэгэн шинэ бүтээгдэхүүн бий болгосонд талархаж байна. Харин энэ их ажлыг ямар байгууллага, хүмүүс, хэдий хэрийн санхүүжилтээр хийснээ зарлахаас зайлсхийхийн учир юу вэ.

Өмнөх хөшөөг буулгаснаас хойш “Тэнгэрийн андгай” цогцолборыг бүтээн байгуулах ажлыг Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хариуцан ажиллаж эхэлжээ. Бүтээн байгуулалтын ажилд өмнөх хөшөөг байгуулсны дайтай санхүүжилт гарсан хэмээн гэрэл зурагчдыг аваачих үедээ ярьж байжээ.

Энэ бүтээн байгуулалтыг гэрэл зурагчдын уран чадвараар олонд сурталчлахыг хүссэн атлаа хэний үүсгэл санаачилгаар, ямар хүмүүс ажиллаж ард нь гарсныг нууцлах нь хачирхалтай. Сайхан бүтээл болсон байна, санхүүжилтээ л ИЛ БОЛГО!

Эх сурвалж: gogo.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.