Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдал, зарим шийдлийн талаар мэдээлэл хийж байна.
Тэрээр “Энэ нь зөвхөн Монголд үүсээд байгаа нөхцөл байдал биш юм. Бидний хоёр хөрш тэр дундаа гол экспорт, импортын бараагаа авдаг, эдийн засгийн харилцааны БНХАУ-тай нөхцөл байдал амаргүй байна.
БНХАУ-д өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөж байгаа журмаар сүүлийн тохиолдол 0 бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн дараа хил, боомтыг нээнэ гэсэн нь улсын хэмжээнд үйлчилж байгаа. Нэг өдөр тохиолдол илрээгүй байдаг ч дараа дараагийн өдрүүдэд 3, 4 тохиолдол гараад дахин 21 хоног сунана. Тээвэр ложистикын эргэлт 8-9 дахин буурсан нь инфляцид нөлөөлж байна.
Манай улс хүнс, барааны хэрэглээндээ 12 бүлгийн 373 бараа үйлчилгээ хүлээн авдгийн 47,7 хувь нь импортоор, түүн дотроо 34,4 хувийг Замын-Үүд буюу Эрээнээс орж ирдэг.
Эрчим хүчний үнийг ирэх 7-р сар хүртэл барина, цаашдаа нэмэхгүйгээр эрчим хүчний салбар хөгжихгүй
Энэхүү хилийн асуудал нь яалт ч үгүй бидний хувьд сорилт болж байна. Засгийн газар, гаалийн байгууллага, мэргэжлийн хяналт, гадаад яамны түвшинд бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байна. Тэдний хувьд ч аль болох хамгийн хурднаараа асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаа гэдгээ илэрхийлж байна.
Цар тахал цаашдаа ч үргэлжлэх нь гашуун үнэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Гацалт бий болох үед л илүү тодоор харагдаж байна. Тиймээс далайд гарцгүй бид хараат байдлаас бага багаар хэрхэн гарах вэ гэдэг нь бидний цаашдын стратеги байх ёстой. Ингэхийн тулд нефтийн үйлдвэр, боомт, усан цахилгаан станц барих, эрчим хүчээ дотооддоо бий болгох шаардлагатай. Бид эмзэг байгаа гэдгээ л маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ жилийн улсын төсөв ч үүн рүү чиглэж байна. Дотооддоо үйлдвэрлэдэг байх, тээвэр дэд бүтэц ложистикийн өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэх, үнийн чөлөөлөлтийг ярихаас өөр аргагүй болсон. Үнийн чөлөөлөлтгүй учир бид алдагдал ихтэй, аргалаад яваад байна. Бодитоор гашуун үнэнтэйгээ нүүр тулаад дараагийн цаг хугацаанд ийм байж болохгүй. Эрчим хүчний үнийг ирэх 7-р сар хүртэл барина, цаашдаа нэмэхгүйгээр эрчим хүчний салбар хөгжихгүй гэсэн үг. Мөн УБ төмөр замын тарифыг нь чөлөөлж, бизнесийн зарчмаар хөгжүүлэх хэрэгтэй юм.
Засгийн газрын 300 хоног энэ сарын 25,26-нд болох ба энэ үеэр хэвлэл мэдээллийнхэнтэй нээлттэй ярилцана” гэлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Путиныг дуурайдаг хэмээн Орос даяаар од болж байна

ОХУ-ын “Россия 24” сувгаар өнгөрсөн зургаадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ялалт байгуулсан тухай 2021 оны зургаадугаар сарын 11-ний өдөр мэдээлжээ.
Ингэхдээ тус телевиз Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зургуудтай төстэй зураг авхуулж байсан талаар онцлон ярьсан байна. Тухайлбал, усанд шумбаж буй зураг, сурагчдад хичээл зааж буй мөч, зургийн өгүүлэмж зэрэг нь Владимир Путиныхтэй давтагдаж буйг онцолжээ. Үүнийг улс төрийн “косплей” хэмээн нэрлэсэн байна.

Түүнчлэн Путины Тувад амарч байх үедээ авхуулсан морь унаж буй зургийг ч мөн дуурайсан бөгөөд У.Хүрэлсүх өмнө нь зургийн позоо бодчихсон байсан нь тодорхой байна гэжээ.

Харилцааны мэргэжилтэн Гаянэ Асадова “Эдгээр зургууд нь сонгогчдын итгэлийг олох зорилготой байна” гэж дүгнэжээ.
Мөн У.Хүрэлсүх В.Путин хоёрт ижил төстэй талууд олон байгааг дурдсан байна. Тухайлбал, хоёул хөгжим тоглож чаддаг, залуучуудтай харилцах харилцаа сайтай тухай мөн мэдээлэв. Түүнчлэн Путиний Крымийн гүүрийн нээлт, мотоциклтой аялал, Таман буланд шумбаж буй зурагтай ижил төстэй зургууд У.Хүрэлсүхэд ч байдаг талаар онцолжээ.
Бичлэг:
Ирэх баасан гаригт Эзэн Чингисийн мэндэлсэн өдөр хүчит 256 бөх барилдана

Арваннэгдүгээр сарын 5-нд буюу ирэх баасан гарагт өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо.
17 дугаар жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан 12.00 цагт Бөхийн өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг маргааш, нөгөөдөр 10.00-17.00 цагт цахимаар бүртгэнэ.













