C.o.v.i.d-19 нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын Эрээн хот аравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэн Монголын дотоодын зах зээлд Эрээнээс ачигддаг нарийн ногоо, зарим нэр төрлийн барааны хомсдол үүссэн. Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл ч хомсдож буйг албаны хүмүүс хэлж байна.
Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг сэтгүүлчидтэй уулзахдаа Хятад улс ирэх оны хоёрдугаар сард болох Өвлийн олимп хүртэл хил гаалийн түвшинд хатуу бодлого баримталж байгааг дуулгасан. Тэрбээр “Хятад улс хуурай замын боомтоор холбогддог нийт найман улс орноос ганц нэг хүн оруулсан тохиолдолд төрийн алба хаагчдад маш хатуу хариуцлага оногдуулж ажиллаж байна. Нийтдээ 1000 гаруй төрийн алба хаагчид хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс БНХАУ-ын хилийн боомтуудад хяналт, шалгалт маш өндөр байгаа гэсэн үг. Бид халдвар хамгааллаа сайтар барьж чадвал манайд Хятад улс хамгийн зөөлөн хандаж байна” гэсэн билээ. Өөрөөр хэлбэл, Эрээний хил хэзээ нээгдэх нь тодорхой бус байна.
Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс Эрээнээс 30 вагон нарийн ногоо, жимс татан авахаар болсон тухай мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад “Монгол Улс хүнс, нарийн ногооны эрэлт хэрэгцээ үүссэнтэй холбогдуулан ирэх сард 60 вагон хүнс тээвэрлэж авах хүсэлт Хятадад тавьсан. Эрээнээс хүнс хэрхэн тээвэрлэх талаар зохицуулалт, төлөвлөгөө гарсны дараа хэзээ ирэх нь тодорхой болно гэсэн юм”
С.ОЮУНГЭРЭЛ
С.Эрдэнэ: Хүү минь тэмцлийнхээ эцэс хүртэл явах болно гэхэд нь үнэхээр бахархах сэтгэл төрсөн

NoDoubleStandard хөдөлгөөнд оролцогч Э.Одбаяр xopиx ангид өл.с.г.ө.лөн зарлаад 24 хоносон байна. Түүний аав АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн твиттер хуудаснаа ийн жиргэжээ.
Xopиx 461 дүгээр ангид очиж хүүтэйгээ уулзахад сэтгэл үнэхээр хүн.д байсан! Хүү маань аав та хэн нэгнээс ямар нэгэн зүйл бүү гуйгаарай энэ миний өөрийн маань сонгосон зам би тэмцлийнхээ эцэс хүртэл явах болно гэсэн! Түүний үг надад хатуу хүнд байсан ч би хүүгээрээ бахархах сэтгэл төрсөн.

Э.Одбаярын хувьд биеийн байдал тун таа.руу, бөө.рний дутаг.далд орсон байдалтай байгаа талаар түүний өмгөөлөгч Ч.Мөнхсайхан хэлсэн юм.
Н.Учрал: Сэтгэл хөдлөлөөрөө хандаж орон байраа зарж койн авахаа болиочээ энэ чинь ямар ч баталгаагүй

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль;-ийн анхны хэлэлцүүлгийг хийхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр: Тус хуулийн дараа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгээд хянана. Виртуал хөрөнгөөр үйлчилгээ үзүүлж байгаа биржүүд койнуудаа бүртгэж авахдаа сайтар анхаарах хэрэгтэй. Өргөн барьсан хуулиар биржүүд бас хариуцлага хүлээнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль УИХ-аар батлагдсан тохиолдолд энэ салбар тодорхой зохицуулалттай болно. Иргэддээ хандаж хэлэхэд виртуал хөрөнгө авахдаа анхааралтай байхыг анхааруулмаар байна. Сэтгэлийн хөөрлөөр хандаж койн авдаг. Орон байраа зарж, зээл тавьж койн авахгүй байхыг зөвлөж байна. Койны цаана ямар ч баталгаа алга гэлээ.
Ким Жон Ун иргэдээ 2025 он хүртэл бага идэхийг ури













