Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-ын дарга Б.Болор-Эрдэнэ Дэлхийн ирээдүйн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцдэг “Future Investment Initiative” чуулганд оролцож буй аж. Тэрбээр энэ талаараа өөрийн сошиал хуудаснаа дараах зүйлийг бичсэн байна.

“Аравдугаар сарын 26-28-ны хооронд Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд /Future Investment Initiative/ анх удаагаа Монгол Улсаас урьж оролцууллаа. Уг хуралд дэлхийн 100 гаруй улсын төлөөлөл ирснээс гадна олон улсын хамгийн том хөрөнгө оруулагчид ковидын дараах хөрөнгө оруулалтын талаар ярилцахаар цугласан билээ.

.

.

Уг хуралд зохион байгуулагч талын зардлаар оролцож, Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг олон улсад таниулах боломж бүрдсэн юм. Панелд надтай хамт оролцсон Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сайд, Английн Хөрөнгө оруулалтын сайд, алдарт хөрөнгө оруулагч, тэрбумтан Росчайлдын гэр бүлийн төлөөлөл Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл маш ховор байдаг талаар олон удаа хэллээ. Монголын технологийн компаниудыг эдгээр хөрөнгө оруулагчидтай холбохоор ажиллаж байна” гэжээ.
ДАШТ-д анх удаа өрсөлдөж буй О.Тулга эхний тойрогт яллаа

Боксын насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын Белград хотод үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга эхний тойрогт Д.Филиппийг яллаа. Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь тэрбээр ДАШТ-д анх удаа өрсөлдөж байгаа юм.
Мөн эрэгтэйчүүдийн 48 кг-д Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт өрсөлдөгчөө яллаа.
Сонирхуулахад, ДАШТ-д оролцох тамирчдыг сонгох сорил тэмцээнд О.Тулга түрүүлж, дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх авсан. Улмаар Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын хүсэлтийн дагуу түүнийг О.Тулгатай сорил хийн, ялсныг нь ДАШТ-д өрсөлдүүлэхээр болсон юм. Гэвч сорил тулаанд Э.Цэндбаатар очоогүй билээ.













