Монгол Улсын Засгийн газрын гишүүд өнөөдөр 2022 оны төсвийн төсвийн төслийн талаар сэтгүүлчидтэй уулзалт хийсэн юм. Уулзалтад Хууль зүйн сайд Х.Нямбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар оролцож, ирэх онд салбартаа хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсан. Энэ үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтар дарханы замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Дарханы зам хэзээ дуусах нь яах вэ. Хамгийн чухал нь энэ ажил эхэлсэнд байгаа юм. Аливаа ажлыг эхэлнэ гэдэг бол ажлын 50 хувь юм. Хоёр, дөрөвдүгээр багц дээр шалгарсан компани хариуцлагагүй хандсан нь үнэн. Бид 2020 оны наймдугаар сараас гэрээ цуцлах асуудал тавьж, маргаан нэлээд гарсан.
Тухайн компани хийгээгүй ажлаа хийсэн мэтээр тайлбарлаж, гүйцэтгэл бичиж үүнийг яам, зөвлөх компани хүлээн зөвшөөрөөгүй. Иймд маргаан гарч улмаар 2021 оны хавар ажлыг хийж чадаагүй. Үүнийг юуг нь нуух вэ. Ингээд бид дахин тендер зарлаж 2021 оны найм, есдүгээр сард гүйцэтгэгч тодорч ажлаа одоо хийж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй гурван багцыг хучсан. Европын сэргээн босголтын банкны нэгдүгээр багцын 18 км-ыг одоогоор хуччихсан явж байна. Энэ зэргээр ажлууд явж байна.
Өнгөрсөн зуны хувьд байдал хүнд байлаа. Хэнээс ч нуухгүй. Тодруулбал, 70 хоног бороо орсон, барилгын гүйцэтгэгч болон зөвлөх компанийн ажилчдын байранд коронавирус гарсан гээд олон зүйл шалтгааллаа. Гэхдээ бид уйлан дуугарч хэцүү байна гэсэнгүй, ажлыг хойшлуулсангүй. Хий гэдэг байдлаар шахаад явж байна. Эхэлсэн л юм чинь дуусах болно. Ирэх жил дуусгахын төлөө бүх хүчин чармайлтаа тавьж ажиллана. Зарим ажлыг өвөл хийнэ. Бухимдал байгааг ойлгож байна. Гэхдээ энэ зам ашиглалтад орж, бид инээгээд алхах өдөр ирнэ гэдэгт 100 хувь итгэлтэй байна” гэлээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хариуцлагатай байж ко.вид тусаагүй иргэдээ төр урамшуулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, байнгын хорооны дарга М.Оюунчимэг ковид туссан иргэдээ төрийн ордноос адалж тусаагүй иргэдээ урамшуулах талаар ярив. Өөрөөр хэлбэл kopoнавирусийн халд.вар авсан иргэд арчаагүй, аминдаа, эрүүл мэнд, гэр бүлдээ хайргүй нөхөд байсан гэнэ.
Тэрбээр “К.о.в.ид тусаагүй, хариуцлагатай байсан 2.7 сая иргэндээ талархлаа илэрхийлж, дэмжлэг, нэг удаа сувилалд хамруулдаг юм уу арга хэмжээ авъя.
Хариуцлагатай байгаад өөрийгөө болон эргэн тойрноо хамгаалаад явж байгаа иргэддээ талархал илэрхийлэх ёстой шүү. Энэ хүмүүстээ яаж хандах вэ гэдгээ анхаарч, 2022 оны төсөвт суулгах ёстой.
Эрүүл, дархлаатай байдаг хүмүүсээ ингэж урамшуулдаг юм байна гэж бусад нь бодно хэмээн ярив.
Видео: ‘Оросоор ярьдаг’ гэх Д.Өнөрболор гишүүний хэтрүүлэгтэй ПИАР

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нэг хэсэг Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, гарын үсэг зурсан асуудлаар олны шүүмжлэлд өртсөн. Тиймээс ч тэрбээр хуулийн төслийг татан авах хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлснээр энэ асуудал намжсан билээ.
Тэгвэл Д.Өнөрболор гишүүн дахин шүүмжлэлд өртөж, олны дургүйцлийг төрүүлэв. Тодотговол, тэрбээр Евроазийн эмэгтэйчүүдийн гуравдугаар чуулганд оролцож байгаа аж. Энэ үеэр оросоор илтгэл тавьж, сэтгэгдлээ хуваалцсан байна. Энэ тухайгаа өчигдөр сошиалаар сэвж, орос хэлэнд гаргууд гэдгээ олон нийтэд гайхуулав. Харин түүний энэхүү үг, үйлдэл ард түмэнд таалагдсангүй.
Тиймээс ч иргэд “Д.Өнөрболор гишүүнийг арга ядсан, ичгэвтэр пиар хийлээ. УИХ-ын гишүүн орос хэл мэддэг байх нь энгийн, наад захын шалгуур. Гэтэл тэрбээр энэ мэт жижиг зүйлээр өөрийгөө сурталчилах нь увиагүй, ичгэвтэр үйлдэл хэмээн шүүмжилж байгаа юм. Сөүл группийн “босс” гэдгээрээ олонд танигдсан Д.Өнөрболор нь Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон нэгэн юм.
Хаан банк жилд зөвхөн цахим банкны гүйлгээний хураамж 3.2 тэрбумыг иргэдээс шулдаг

Сониуч зан хөдлөөд Хаан банканд гүйлгээний шимтгэл 10-р сарын 1- с хойш төлсөнөө бодлоо. 128 удаа 12,800 + месежны 50 төг 6400 гээд 19,200.
Жилээр бодвол 230,400. 1,4 сая цахим банк хэрэглэгч байдаг гэнэ. Багцаалдвал жилд зөвхөн цахим банкны гүйлгээний хураамж 3,2 тэрбум төгрөг болж байх юм. Зөвхөн цахим банкинд л энэ хэмжээний мөнгийг шимтгэл нэрээр сорж байдаг аж.
У.Хүрэлсүх Орсод Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа талаар Гадаад харилцааны сайд Батцэцэг мэдээллээ. Айлчлалаар үеэр төмөр замын асуудал түлхүү хөндөгдөх бололтой.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчилж, “Бээжин 2022” өвлийн олимпын нээлтэд оролцох юм.













