MCS бүлэглэлийнхэн” нууц уулзалт хийж, 7-р сарын 1-ний “хэрэгтэн” Ц.Мөнх-Оргилыг улс төрийн хүрээлэлд оройлуулан зүтгүүлэхээр тохирчээ. Уулзалтын гол шалтгаан нь Эрдэнэс Монголын захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн баривчилгаа зарим улс төрчид болон бизнесийн томчуудыг сандаргаснаас эхэлсэн байдаг. Ийнхүү өрөөндөө их хэмжээний мөнгө хадгалж байгаад АТГ-т гардуулж ачигдсан түүнийг суллуулах асуудлаар MCS бүлэглэлийнхэн нууц уулзалт хийжээ.
Уулзалтад Ж.Оджаргал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ч.Хүрэлбаатар, Засгийн газарт сайдаар ажиллаж буй Л.Энх-Амгалан, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, нарын томчууд өндөр нууцлалтайгаар хүрэлцэн ирсэн байна.
Харин М.Энхболд ирээгүй нь “Хүнд үед нүүр буурууллаа” гэсэн гомдол нууц уулзалтаар яригдахад хүргэсэн гэх. Уулзалтаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг үйл ажиллагааны талаар голлон ярьсан бөгөөд шатахууны хомсдол, хил дамнасан ачаа тээвэр гэх мэт иргэдийн шүүмжилж буй асуудлуудыг сайтар явуулж, бодит байдлыг харуулах ажлыг тодорхой төлөвлөгөөтэй эрчимжүүлэхээр болжээ. Мөн Консул асан Д.Мөнх-Эрдэнийн лайв төлөвлөгөө амжилттай явж байгааг экс ерөнхийлөгч ихэд магтаж, гадна талд акцууд эрчимтэй явж байхад УИХ дотор, МАН дотор асуудал өрнүүлэх тал дээр МАН-ын гишүүд сайд нар сул ажиллаж байна гэж шүүмжилжээ.
ЗГ-ын нэр хүнд унаж байхад Л.Энх-Амгалан сайдынх өсөж, дараагийн Ерөнхий сайд гэгдэж байгаа талаар ярьж инээлдэн, улмаар “next PM та Д.Хаянг АТГ-аас шалгаж байгааг болиулах асуудлыг хариуц, Оюук дээр ор, 48 цагийг хүлээлгүй сулла гэж шах” хэмээн даалгасан байна. Хамгийн гол нь нам доторхи улс төрөө сайн хийхийг анхааруулсан байна.
Энэ үеэр Ж.Оджаргал Сангийн сайд Б.Жавхлантай зүү орох зайгүй ойлголцсон, бид байнга холбоотой байгаа, Ерөнхий сайдад Б.Жавхланг дэмжье гэсэн тохироогоор МАН-ын 70-аад оныхноос ч дэмжлэг авах боломжтой гэсэн сонин хувилбар дэвшүүлжээ. Дээрх яригдсан асуудал нь бусдынх нь дургүйг хүргэсэн бололтой.
Ц.Элбэгдорж яриан дундаа энэ санааг эрс үгүйсгэсэн бөгөөд дараагийн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Энх-Амгалан ч биш Ц.Мөнх-Оргил хамгийн боломжтой шүү гэж үзэж байгаагаа хатуу хэлсэн байна. Нууц уулзалт цааш үргэлжилсээр Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нар түрүүлж яваад, үлдсэн хүмүүс дээр ХХБ-ны сахал Эрдэнэбилэг нарын зарим хүн нэмэгдэж, шөнө дөл болтол архи ууцгаасан аж. Хана чихтэй гэж. Өнөөдрийн байдлаар нууц уулзалтын тухай мэдээлэл алдагдаж, төрийн гурван өндөрлөгийн заримынх нь чихэнд хүрээд амжсан талаар ордонд гишүүд бие биендээ сонин болгон ярьцгааж эхэлжээ.
Эх сурвалж: arslan.mn















