Талбай дээр өлсгөлөн суулт зарлаж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн эргэн тойронд дахь дуулиан шуугиан хов жив нийгмийн сүлжээг уйдаахааргүй хошин шогийн 7 хоног өрнөж байна. Эрээн хотын консул асан АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ гэж хаа сайгүй хашигчиж лайв хийж хүн загнаж явдаг нөхөр сүүлийн үед сошиалд тодрох болсон анх боксчин залууд байр авч өгнө гэж шоу хийж өндөр дуугаар Нямбаатар Оюун-Эрдэнэ рүү хазайж улс төржиж эхэлснээр түүний лайвыг хүмүүс үзэж эхэлсэн.

Мэдээж түүнийг лайв хий чи чадах юм байна гоё байна, болж байна хөгшөөн гэж хөөрөгддөг хүмүүс байдаг. Шалтгаан нь ойлгомжтой мэдээж улс төрийн зорилготой, бүлэг фракцын эрх ашиг өмнөөс захиалгатай, ардаа хамгаална гэсэн хүнтэй байсан. Тэр нь юу вэ гэвэл сүүлд бүлгийн зөвлөх болсноор лайв хийх нь төдийлөн харагдсангүй. Магадгүй одоо болно хэсэг чимээгүй бай гэж захиалагч нь хэлсэн юмдаг уу.

Дуучин гавъяат жүжигчин С.Жавхлангийн хувьд бас л шантааж хийсэн нь илчлэгдэж нүдний бул.ай болсон нэхсэн мөнгийг нь өгөөгүйн төлөө засаг огцор, их хурал тар гээд сууж байгаа л хүн шүү дээ. Түүнийгээ сайхан үгээр халхлан хүмүүс тойруулан суухдаа түмэн олон минь зүдэрч байна. Би монголоо бодож суулт хийж байна гэхчлэн яахав гавъяат жүжигчний хэргээ гаргаж л сууна.
Тэгвэл эдгээр хошин шогийн шантаажчин лайвчид чинь бүр сар өдөртэй нь төлөвлөгөө гаргаж бүр самбар дээр план зураг гаргаад хэзээ хэн лүү дайр.ах, хэний тухай цуурах ёстой, яаж сенсаци тарих талаараа бүгдийг нь анхнаасаа төлөвлөчихсөн байдаг юм байна. Ингэж хүмүүсийг турхирч өөрсдийн болон захиалагчийнхаа эрх ашгийг хамгаалдаг юм байна. Ингэж улс төрийн нам эвсэл, бүлэг фракцын утсан хүүхэлдэйнүүд амь зогоодог юм байна.
Төлөвлөгөө гаргасан схем нь:

Троллууддаа зориулан гаргасан гарын бэлэгтэй сонин














