“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг АТГ-аас саатуулжээ.
Түүнийг өчигдөр буюу аравдугаар сарын 18-ны орой саатуулан 48 цагийн хугацаатай цаг дан хор ьсон байна.
Тухайн үеийн буюу АТГ-аас Д.Хаянхярвааг шалгаж байх үеийн зургууд цахим орчинд өчигдөр оройноос тарж эхэлсэн. Эх сурвалжийн хэлж буйгаар тус зураг дээрх бэлэн мөнгө, валют түүний албан өрөөнөөс бус хувийн оффис дахь өрөөнөөс нь олдсон байна.
УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийжээ

Ав.лигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу Эрдэнэс монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийжээ. УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны аравдугаар сарын 12-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.
Харин сүүлийн үед “Эрдэнэс Монгол” ХХК-д санхүүгийн томоохон зөр чил үүссэн гэх мэдээлэл гараад байсан юм. Түүний өрөөнөөс 20 мянган доллар олдсон мэдээлэл байна.

.

Зэсийн үнэ 10 мянган доллар давав

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний хямрал хүндэрч, нийлүүлэлт огцом буурсан нь зэсийн үнэ өсөхөд голлон нөлөөлж байна. Тонн зэс 10 мянган ам.доллар давж, тавдугаар сарын оргил түвшинд хүрэхэд ойртжээ. Эндээс харахад, нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдаж, инфляцын дарамт тооцоолж байснаас удаан үргэлжлэх төлөвтэй байна.
Өнгөрсөн долоо хоногт Лондоны Металлын биржид металлын ханшийн индекс бүх цаг үеийн дээд түвшинд хүрч өсөв. Тус биржид зэсийн үнэ 2.9 хувиар өсч, тонн нь 10 мянга 281 ам.доллар болоод байна. Харин тавдугаар сард тонн нь 10 мянга 745 ам.доллар болж өсөж байв.
Энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа эргэлт 11.5 тэрбум ам.доллар болж, 27.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарав.
ҮСХ-ны ноос мэдээлснээр, экспортын өсөлтөд уул уурхай гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, зэсийн баяжмалын гаргасан биет хэмжээ өмнөх оны мөн үеийн түвшинд байгаа хэдий ч үнийн дүн нь 97.8 хувиар өссөн байна. Нүүрсний биет хэмжээ 37.5 хувиар буурсан ч үнийн дүн нь өмнөх оны түвшинд байна.













