Энэ цаг үеэс дэлхийд хамгийн их танигдсан алдартан бол Асашёорюү аварга. Тиймдээ ч гадаадын алдартай жүжигчин, тэрбумтнуудтай ойр явдаг. Тэр тусмаа “Хуаньжу гэг”-ийн дүрд тоглосон Жао Вэйгийн тэрбумтан нөхөр, “Алибаба” группийн тэргүүн Жак Ма тэргүүтэй тэрбумтнуудтай ойр нөхөрлөдөг.

.

Хятадын тэрбумтантай хамтдаа саунд орохдоо, Аса аварга хятад баяны нурууг барьж өгсөн зураг интернэтээр тарьж, үндсэрхэг үзэлтэй монголчууд дэлбэртлээ уурласан. Тэрбумтнуудтай нөхөрлөдөг, хөлс хүчээ урсган мөнгө олсон Аса аваргын эдэлж хэрэглэж байгаа эд аргагүй л нүнжигтэй байдаг. Сүүлийн үеийн загварын машин сэлгэн унадаг Асашёорюү унаагаа юүлжээ.
Тэрбээр ”Нэг иймэрхүү машинтай боллоо. Над шиг хөдөө гадаа их явдаг хүнд хэрэгтэй унаа мэт. Онгирч гайхуулж байгаа зүйл огт биш шүү. Сайн тэрэгтэй явахгүй бол Монгол шиг өргөн уудам нутагт хэцүүднэ” гэж сонирхуулсан байсан. ЭНэ машиныг эд мэддэг улс үнэ нь лавтайяа нэг тэрбум төгрөг хүрнэ гэж үнэлжээ.

.

Фантастик продакшны залуусын олон сар сахал, үсээ ургуулсны учир тайлагдав

Фантастик продакшны “Маш нууц”, “Зүрхний хилэн”, “37-р точка”, “Байтаг богд” гэх зэрэг түүхэн кинонууд нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байсан бол хамтлагийн залуус дараагийн шуугиан тарих “ХҮН ГҮРЭН” нэртэй түүхэн киноны бэлтгэл ажилд оржээ.
Найруулагч, жүжигчин Б.Тамир өнгөрсөн зуны зургаа дугаар сард киноныхоо зохиолыг бичиж дуусгасан тухайгаа цахим хуудастаа мэдэгдэж байсан юм. Тус кинонд фантастикынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох бол эмэгтэйчүүдийн хувьд жүжигчин Т.Бадамжав, А.Ганчимэг, Б.Одончимэг, Ц.Номин, Ц.Алдармаа, О.Дөлгөөн нар сонгогджээ. Тэд тэрэлж стар амралтын газарт очин морь унах болон нум сум харвааны бэлтгэлээ хийж байна.














