Хүмүүс олноор очиж сүсэглэж биширдэг Архангай аймгийн Батцэнгэл сумын ‘АГУЙТ’ гэх газар очиж ойр орчмын хуванцар зул, гашилсан сүүтэй сав, хөгцөрч муудаад үнэр орсон талх, гурилан бүтээгдэхүүн, чихрийн цаас, ундааны сав, тамхины иш зэргийг цэвэрлэлээ.

Мөн өргөлд өргөсөн муудаж хөгцөрсөн, муухай үнэр орсон, урагдаж тасарсан, өнгө нь гандаж танигдахгүй болсон 669 ширхэг 50,840 төгрөг бүхий ‘Мөнгөн тэмдэгт’-ийг түүлээ.

Иймд мөнгөн тэмдэгтийг зориулалтын бусаар ашиглахгүй байхыг хүн бүхэн дор бүрнээ хичээж, бие биендээ хэлж захих, үр хүүхэддээ зааж сургах, ариг гамтай хэрэглээг хэвшүүлэх нь бидний нэн тэргүүнд хийх ёстой соёлын нэг хэлбэр юм. Архангай аймаг дахь Монголбанкны салбар.













