Koвидын хүнд нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын төлөөллүүд болон халдвараар н.а.с б.а.р.с.а.н иргэдийн ар гэр Сүхбаатарын талбайд цуглаж, байр сууриа илэрхийлж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA
Энэ үеэр иргэд “Koвидыг маш том бизнес болгож байгаа бүлэглэл байна. Үүнд эрүүл мэндийн салбарынхан ч оролцож байгааг салбар дотроосоо хэлж байгаа.
Өнөөдрийн нөхцөл арай хэтэрлээ. Засгийн газар хариуцлагаа хүлээ, чадахгүй бол огцор. Өнөөдөр 1100 гаруй хүн koвидоор нас барсан гэж байна. Үгүй, нас баралт хэдийнээ тав, зургаан мянгад хүрсэн. Эмнэлэгт ОР олдохгүй байна гэж ярьдаг байсан бол өнөөдөр ШАЛ олдохгүй байна.

Олон улсын тусламж, koвидын үеийн санжүүлтээ ил болго. Яагаад найман саяар эмчилж байсан эмчилгээ өнөөдөр 160 мянган болчихдог юм. Анхнаасаа энэ өвчнөөр бизнес хийсэн нь тодорхой байна.

Иргэдэд юу хэлж бизнесийг царцаалаа, хүүхдүүдэд юу гэж хэлж хоёр жил хичээл хаалаа. Гэтэл хэдэн зуун мянгаар нь цуглуулж шоу, наадам хийдэг ийм ялгаатай стандарт байх ёсгүй” гэлээ.

Эх сурвалж: newswire.mn













