• Latest
  • Trending
Завхан аймагт баавгай адуу барьж иджээ

Завхан аймагт баавгай адуу барьж иджээ

2021-09-29
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Thursday, January 22, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Завхан аймагт баавгай адуу барьж иджээ

by admin
2021-09-29
in АЙМАГ
0
Завхан аймагт баавгай адуу барьж иджээ

Завхан аймгийн хэд хэдэн сумын нутаг дэвсгэрт баавгай орж ирсэн тул иргэдийг малд явахдаа анхаарал болгоомжтой байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Тодруулбал, 9 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хужир багийн нутаг “Хужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн. Мөн 9 дүгээр сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэдэг газар баавгай үзэгдсэн.

YOU MAY ALSO LIKE

Ардчилсан намын уулзалтад очсон малчдад өвс тэжээл өгөхгүй гэж ялгаварлажээ

82 настай эрэгтэйг алга болсноос нь хойш гурван сарын дараа дуудлага өгчээ

Есдүгээр сарын 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгайн хоёр бамбарууштайгаа орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ нь хөрш зэргэлдээ ОХУ-д их хэмжээний ойн түймэр гарсантай холбоотойгоор идэш, хоол хайж яваа баавгайнууд байж болзошгүй.

Иймд малчид, ард иргэд та бүхэн малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх. Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх. Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Амьтанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг

Энэ сард манай аймгийн гурван сумын нутагт, малын бэлчээрт баавгай үзэгдэх болсон мэдээллийг иргэд өгч байгаа.

Тиймээс иргэд, малчдыг хээр баавгайтай тааралдсан тохиолдолд бахардуулж хөөлгүй аль болох алсын зайнаас дуу чимээ өгч үргээн, ойн бүс рүү явуулах арга хэмжээг авах хэрэгтэйг зөвлөсөн.

Мөн иргэдэд жимс жимсгэнэ, ургамал түүх, хадлан тэжээл бэлтгэхдээ сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Жам ёсны эрхийг хөндөж амьтанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг. Ховор, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулсан. Тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан.

Мөн худалдан авсан, ховор амьтны чихмэл хийсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 мянган төгрөгөөр торгох. Хоёроос найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэж, амьтад учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн дагуу тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх заалттай.

Тухайлбал, хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь эр баавгай 6.5 сая, эм баавгай долоон сая төгрөгийн үнэтэй гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

 

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

Намрын сэрүүн орсон хүйтэн өдөр болоод ч тэр үү “Нарантуул-2”, “Хүчит шонхор” хэмээх нийслэлийн томоохон зах эл хульхан байлаа. Гэхдээ монголчуудын амьдрал, амжиргаа ямар байгаа бодит байдлыг худалдааны захуудын үүднээс л мэдэрч болно. Тухайлбал, нохойны хоол, шулсан яс зарж хоолныхоо мөнгийг олох гэж ядарсан иргэд зам дагуу эгнээд, дуу нь гарахтай үгүйтэй чичирч сууна. Зарим нь олсон хэдэн төгрөгөөрөө цай, хоол авахаасаа илүү шил юманд өгөөд дуусдаг янзтай халамцуухан, гундуухан хүмүүс гудамжаар л нэг харагдана лээ.

Манай улсад 14 хоног шатахуун хомсдож, иргэдийн бухимдал туйлдаа хүрсэн.Тэд шатахуун авах гэж урт дараалал үүсгэж зогсохоос гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэ нэмэгдчихлээ. “Атар” талх гэхэд 1500 төгрөг болсон хэмээн халаглаж байлаа. Томоохон худалдааны төвүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн талаар сурвалжиллаа.

“Нарантуул-2” худалдааны төвд үхрийн борц 59 мянган төгрөгийн үнэтэй байна
“Нарантуул-2” худалдааны төвд, хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10865 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 13429 төгрөгийн ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 200 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн. Ер нь махны үнэ хэвийн байгаа хэмээн худалдагчид ярилаа.

Махны үнэ нэмэгдсэн эсэх талаар иргэнээс тодрууллаа. Тэрбээр энэ тухай ярихдаа “Би 20 мянган төгрөгт тааруулж үхрийн мах авлаа. Би ойрд мах аваагүй болохоор сайн мэдэхгүй байна. “Хархорин”, Хүчит шонхор” захад махны үнэ ганц, хоёр мянган төгрөгөөр хямд байдаг. Харин “Саруул”, “Их наяд” худалдааны төвд үнэтэй. Би “Нарантуул” захын хажууд амьдардаг мөртлөө “Хүчит шонхор”, “Нарантуул-2” орж мах авдаг. Өнөөдөр (өчигдөр) хөл хөдөлгөөн багатай байна. Сиймхийг нь тааруулаад ирвэл 140-150 мянган төгрөгт бүтэн хонь авч болохоор байна” гэсэн юм.

ШӨХТГ: Шатахууны хомсдолтой холбоотойгоор махны үнэ нэмэгдээгүй

Харин хонины ястай мах 8000-8500, цул мах 9500-10000 төгрийн ханштай байлаа. Мөн махны борлуулалт ямар байгаа талаар ШӨХТГ-аас тодруулсан юм. Тэрбээр Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Хүчитшонхор захад үхрий мах бөөндөө 7000-9000, цул мах 11000-12000, хонины мах 6000-7400, цул нь 8500-9500 төгрөгийн ханштай байжээ. Нийлүүлэлт хэвийн, 90.9 тонн мах ирсэн байна. Харин өнөөдрийн байдлаар 113.3 тонн мах нийлүүлсэн байна. Үхрийн мах 200-300 төгрөгөөр нэмэгдсэн бол хонины мах 100-200 төгрөгөөр буурсан байна. Шатахууны хомсдолтой холбоотойгоор махны үнэ нэмэгдээгүй. Энэ талаар иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй” хэмээлээ.

“Атар” талх 1430-1540 төгрөгөөр худалдаалж байна


Харин үхрийн борц 59 мянга, ээзгий, чихэртэй ааруул 18000, тараг 2500, өрөм 12000 төгрийн ханштай байлаа. Цагаан идээний худалдагчаас бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн эсэх талаар асуухад “Одоохондоо үнэ нэмэгдээгүй байна. Өвөл бага зэрэг үнэ нэмэгдэх байх” гэлээ. Харин гурил, атар талх ямар үнэтэй байгааг тодруулахад “ “Алтан тариа” савласан дээд зэргийн нэг кг 1500-1800 төгрөг, нэгдүгээр зэргийнх 1300-1600 төгрөг, хоёрдугаар зэргийнх 969-1100 төгрөг байна. Харин “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1430-1540 төгрөгийн үнэтэй. “М-март” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1430 төгрөгөөр, харин “Сансар”, “Оргил”, “Е-март” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1540 төгрөгөөр худалдаалж байна.

“Өдөрт хоёр төмсөөр хоол хийвэл дараагийн цалинтай золгоно”


Нийслэлчүүдийн махнаас илүүтэй худалдан авдаг бараа бол хүнсний ногоо. Намрын налгар өдрүүдэд тариаланчдийн буянаар хүнсний ногоо хямдардаг. Харин өвөл үнэ нэмэгдэж, бүр нарийн ногооны хомсдолд орох үе ч бий. Харин одоогоор монгол төмс 700, лууван 1000-2100, байцаа 1000, сармис кг нь 30000, манжин 1800, өргөст хэмх 6000 төгрөгийн үнэтэй зарагдаж байна.

Иргэд хүнсний ногоо бусад бараанаас илүү худалдан авч, хоолтойгоо залгадаг аж.“Өдөрт хоёр төмсөөр хоол хийвэл дараагийн цалин хүргэх байх даа. Мянган төгрөгт таараалууд төмс авъя” гээд задгай мөнгө тоолоод худалдагч руу хандлаа. Энэ эмэгтэй урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг олон мянган ээжүүдийн төлөөлөл шүү дээ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.