• Latest
  • Trending
Их аварга Хакүхогийн зодог тайлахаар болсон шалтгааныг тайлбарлажээ

Их аварга Хакүхогийн зодог тайлахаар болсон шалтгааныг тайлбарлажээ

2021-09-28
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Monday, November 17, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Их аварга Хакүхогийн зодог тайлахаар болсон шалтгааныг тайлбарлажээ

by admin
2021-09-28
in БУСАД
0
Их аварга Хакүхогийн зодог тайлахаар болсон шалтгааныг тайлбарлажээ

Мэргэжлийн сүмо бөхийн цагийг эзэлсэн их аварга Хакүхо зодог тайлахаар шийджээ.

Цаг хугацаа гэдэг тасралтгүй урсдаг хойно зодог тайлах цаг эрт орой хэзээ нэгэн цагт ирэх нь тодорхой байсан. Тайхо, Чиёонофүжи, Таканохана зэрэг сүмо бөхийн олон аваргууд энэ л жамаар зодог тайлан одсон. Японд сакүра цэцэг будран унах лугаа адил одох гэсэн үг бий. Сүмо бөхөд бол ёкозүна цолтон зодог тайлахдаа ч энэ л цэцэг шиг үзэсгэлэнтэй сайхан одох ёстой гэсэн утгатай. Хакүхо хамгийн сүүлийн тэмцээндээ нэг ч өвдөг шороодолгүй 15 давсан амжилтаар 45 дахь түрүүгээ аваад дэвжээгээ орхиж байна. Үүнийг л зодог тайлалтын хамгийн сайхан жишээ гэж хэлэх байх.

YOU MAY ALSO LIKE

Хотын дарга Х.Нямбаатар амралтгүй ажиллаж байна гэв

Эмгэнэл: Хаан найргийн Хатан Дулмаа тэнгэрт дэвшлээ

Зодог тайлах гол шалтгаан бол гэмтэл бэртэл. Энэ олон жил барилдахад элдэв гэмтэл зөндөө л тохиолдоно. Сүмо бөх жилд 6 башётой тул эмчлүүлж амжилгүй тойргийн барилдаан, дараагийн тэмцээнд орох болно. Ёкозүна цолтон байхгүй бол үзэгчдийн тоо цөөрнө. 15 өдрийн барилдаан болгонд ёкозүна дохёнд гарах ёслол хийж, үзсэн хүмүүс  тэр өдрийнхөө хийморь лундааг сэргээнэ. Хакүхо ёкозүна болсон цагаасаа хойш ЁКОЗҮНА гэдэг нэрийг, цолыг нэр төртэйгээр хадгалж, үүрэг, хариуцлагаа дэндүү ухамсарладаг байсан. Тайхо аваргатай уулзаж, аварга хүн ямар байх ёстой талаар байнга зөвлөгөө авдаг байсан. Тийм ч болохоор гэмтэлтэй ч үзэгчдийг хүндлэн, барилдсаар байдаг байлаа.

2010 онд Асашёорюү зодог тайлснаас хойш тэр удаан хугацаанд сүмогийн ертөнцийн ганц аварга нь байлаа.

Сүмогийн холбоог төлөөлнө, элдэв ёслол, арга хэмжээ тасрахгүй, барилдах үүрэгтэйгээс гадна хэлсэн үг, хийсэн үйл хөдлөл бүгд хяналт дор. Ялангуяа сүмо үндэсний спорт тул холбоо нь маш хуучинсаг. Дээр нь Ёкозүнагийн зөвлөл гэсэн нэг байгууллагатай. Сүмод огт хамаагүй зохиолч, зураач, сонины газрын эзэн зэрэг олон эрхмээс бүрдсэн энэ газар ёкозүна цол олгох асуудал эрхэлдэг ч үнэндээ монгол аваргуудыг бол өөлөх, шүүмжлэх нь олонтаа. Хүнд гэмтлээ бүрэн эмчлүүлэх зав ч олголгүй барилд гэж шахна.

Сүмо бөхийн хамаг рекордыг эвдсэн их аваргад анхaapуулга өгнө. Түрүү бөхийн ёслолд Монгол хэлээр мэндчилгээ хэллээ гэж шvvмжилнэ, үзэгчдийг уухайлууллаа гэж зaгнaнa.

Хакүхо Токиогийн олимпод оролцсон Монголын шигшээ багийн албан элч төлөөлөгчөөр ажилласан. Олимпын тосгонд монгол тамирчдтайгаа уулзаж, тэмцээн үзэн дэмжихээр очиход мөн л хэвлэл мэдээллээр бөмбөгдөж байлаа.

Токиогийн олимп бол их аваргын хувьд жирийн нэг олимп биш маш их утга учиртай наадам байсан. Алс тэртээ 1964 онд Токиод болсон олимпын наадамд монголчууд анх удаа оролцсон. Аваргын аав Жигжидийн Мөнхбат аварга чөлөөт бөхийн тэмцээнд оролцож байв. Тиймээс энэ жилийн Токиогийн олимпод оролцох нь түүний хувьд их чухал үйл явдал байсан юм.

Хакүхо өөрөө ч Токиогийн олимпын дараа зодог тайлна гэж ярьж байсан. Долоодугаар сарын тэмцээний түрүү бөхийн ярилцлага дээр дараагийн зорилго гэж сэтгүүлч асуухад Хакүхо ‘Ёкозүна цолтой 900 давах’ гэж хариулж байсан юм. Нагоя башёгийн дараа түүний ёкозүна цолтой давааны тоо 899 байсан тул дараагийн Намрын тэмцээнд нэг давахад л 900 даваа. Тэр үгийг сонсоод аварга Намрын тэмцээнд нэг даваад зодог тайлах нь дээ гэсэн сэтгэгдэл төрж байсан билээ.

Ийм олон үйл явдал ээлж дараалан тохиолдож байхад ямар ч хүн юуны төлөө олныг баясган барилдаж байгаадаа эргэлзэх зүйл гарах биз. Магадгүй барилдах хүсэл алга болж ч болох.

Одоо Хакүхогийн өмнө ояката болж, шавь нараа аварга, арслан болгох зорилго бий. Гарын шавь ч олон. Мэргэжлийн сүмод түүхэнд үлдсэн их аваргууддаа ичидай тошиёри хэмээх онцгой эрх олгодог. Хэн дуртайд нь өгөхгүй энэ эрх нь зодог тайлсан хойноо өөрийн нэрээр шинэ дэвжээ байгуулах эрх юм. Сүмогийн урт удаан түүхэн дунд Тайхо, Китаноүми, Чиёонофүжи, Таканохана гэсэн дөрвөн аваргад л энэ эрхийг олгосноос Чиёонофүжи сайн дураар татгалзаж байв.

Удахгүй Сүмогийн холбооноос Хакүхогийн зодог тайлах хүсэлтийг албан ёсоор хэлэлцэнэ. Энэ хурлаас манай их аваргад нэрээрээ дэвжээ нээх эрх өгөх ёстой.

Монголчууд бид ‘Хакүхо’ дэвжээний бөхчүүдийг дэмжиж, дээлийн захыг нь мушгиж суух болно.

Эх сурвалж: Zindaa.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.