Өчигдрийн УОК-ын мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан шаардлагагүй иргэд шинжилгээ өгөхөөр ачаалал үүсгэж байгааг хэллээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 51000 хүнд PCR, 95000 гаруй хүнд түргэвчилсэн шинжилгээ хийжээ.
ХӨСҮТ-д шинжилгээ өгөхөөр өдөр бүр маш урт дараалал үүсэх болоод буй. Тэгвэл ХӨСҮТ-ээс шинжилгээ өгөх гэж буй иргэдээс асуумж авч, дүгнэлт хийжээ. Ингэхэд:
- Байгууллага нь шинжилгээний хариу нэхсэн
- Ойрын хавьтал болсон
- Халдвар авсан байж магадгүй гэж санаа нь зовоод байгаа гэж хариулсан байна.

УОК-ын шуурхай хурал: Цаашид ор нэмж дэлгэе гээд ажиллах хүний нөөц байхгүй

УОК-оос мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлэгт халдвартэй иргэдийн хүнд, хөнгөнөөр эрэмбэлж авч байгаа талаар мэдээлсэн юм.
Тэрбээр “Эрүүл мэндийн салбар хүнд байна. Ачаалал таазандаа тулсан. Улсын хэмжээнд нийт орны тоо 27,083, үндсэн тусламж үйлчилгээ болон сувиллын эмчилгээ нийлээд. Харин өнөөдөр 21,700 ороо К.О.В.И.Д-ын тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглаж байна.
Орон нутгийн хэмжээнд үндсэн тусламж үйлчилгээний 46%-ийг, Улаанбаатарт 50.3%-ийг ко.ро.навир.усийн халдварын тусламж үйлчилгээнд зориулж байна.
Үүнээс цааш ор нэмж дэлгэх боломжгүй.
Дүүргийн нэгдсэн эмнэлгийн 76% нь зөвхөн К.О.В.И.Д-ын тусламж үзүүлж байна. Цаашид тусгаарлах байр, ор дэлгэж болох ч ажиллах хүний нөөц хомсдолтой байна. ЭМ-ийн салбар дээд хэмжээндээ ажиллаж байна.
Тиймээс иргэд дэглэмээ барьж, халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. Манай улс ор дэлгэж байгаа бусад улстай харьцуулахад өндөр байгаа. Нийт хүн амын 65.4%-ийг вакцинжуулсан. Нас баралт 0.4% байна. Цаашид иргэдийн хамтын ажиллагааны хүчээр халдварыг хумих боломжтой.
Цаашид бид халд.вар авсан иргэдээ биеийн байдлаар нь эрмбэлэн ангилалтыг нарийн зохион байгуулах тушаал гарсан. Өчигдөр л гэхэд нэн хүнд 200 хүн эмнэлэгт хэвтэж чадахгүй байсныг эмнэлгүүд рүү татаж авсан. Энэ мэтээр эрмбэлэлтийг хийж, нэн шаардлагатай эмнэлгийн тусламж авах хүмүүсээ татаж ажиллана. Үүнд
- Жирэмсэн
- Хүүхэд
- Архаг суурь өвчтэй
- 60-аас дээш насны иргэдээ эмнэлэгт авна” гэлээ.













