Өнгөрөгч 9 сарын 24-25 шилжих ээлж минь үнэхээр хар дарсан зүүд шиг л өнгөрлөө. Хүний амь гэдэг ямар хэврэгхэн юм бэ. Хүний амийг аврах ямар хэцүү юм бэ.
Миний нүдээрээ харсан тэр л настангийн амьсгаа хурааж буй мөч одооч нүдэнд минь харагдаж байна. Би бол зүгээр л сайн дураар түргэний тэрэг жолоодож буй жирийн иргэн. Надтай хамт явж байсан эмч нар маань эмнэлэгт хүргэж өгч чадахгүй, ор байхгүйг мэдсээр байж амыг нь аврах гэж бүх л арга чаргаа ашигласан.

Нас барсныг нь мэдсээр байж өөрсдийнхөө хамгаалалтыг хүртэл тайлж иллэг хийж, судасны жоохон цохилтыг хайж байсан байх. Би гэтэл хажууд нь мануухай мэт л сөхөрсөн байсан.
ХЭРЭВ ХЭВТҮҮЛЭЭД ЭМЧЛҮҮЛЭХ ОР Л БАЙСАН БОЛ ЭНЭ ХҮН ӨНӨӨДӨР АМЬД БАЙЖ БОЛОХ Л БАЙСАН.
ЭНЭ КОРОНАГИЙН ХАЛДВАР ХИЧНЭЭН ХҮНИЙ АМИАР, ЭНЭ ТОМЧУУДЫН ГЭДСИЙГ ЦАТГАХ ЮМ БОЛДОО.
ДАХИЖ УЛААН БҮСЭД АЖИЛЛАХААСАА ҮНЭХЭЭР ИХ АЙЖ БАЙНА. Гэхдээ миний бие эрүүл мэндийн салбарынхаа жинхэнэ улаан бүсийн хамт олондоо амалсан амлалтандаа хүрэх болно.

Сайн дурын ажилтан Б.Сансарням.













