Реппер Lil Thug E цусны цочмог хорт хавдартай болох нь тогтоогдсон. Түүний эмчилгээний зардалд “Сансар” сүлжээ дэлгүүр болон салбар бүрийн иргэд, уран бүтээлчид идэвхтэй оролцож буй. Тэгвэл уг хандивын аянд Мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозуна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэгдэж, 10 сая төгрөг хандивлажээ.

Та бүхнийг энэхүү аянд нэгдэж авьяаслаг залуу уран бүтээлчээ аврахыг хүсвэл 5163496119 Хаан Банк Л. Ганчимэг (ээж) дансанд сэтгэлийн хандив өргөөрэй.














