Big Life for @lilthugenius …
Миний дүү чинь хүний хайлан шүү дээ… Цусны цочмог х.о.р.т х.а.в.д.а.р гэсэн онош анх сонсоод итгэж чадахгүй гацаж билээ… Гэхдээ энэ бүхэнтэй нүүр тулаад даваад гараад ирэх чадал миний дүүд хангалттай бий.

Та бүхэн харин түүнд нь туслаач гэж гуйж байна. Ахиад олон дууг нь сонсмоор байна, олон удаа хамт сагс тогломоор байна, олон удаа хамт Плэйстэйшн тогломоор байна. Инээж, хөөрч, найз нөхөд, ах дүүстэйгээ хамт байхыг нь хармаар байна.

Турк улсад эмчлүүлэх эмчилгээнийх зардалд туслаач гэж та бүхнээс чин сэтгэлээсээ ГУЙЖ БАЙНА.

Миний дүү чинь хүний хайлан байхгүй юу… Миний дүү заавал эдгэнэ. Эдгээд ирэхээр нь ах нь гоё хоол бас пицца хийж өгнө. Ах нь бас дүүгийнхээ төлөө чадах бүхнээ хийнэ. Ах нь үргэлж дүүтэйгээ хамт шүү!!!

Та бүхэн ч гэсэн дүүтэй минь хамт байгаарай!!! Гуйж байна. Дуслаар хураасаар далай болно. Тав тавдахгүй арав аравдахгүй шүү хүмүүс ээ!!! Заавал туслаарай!!! Гуйж байна .













