Үндэсний статистикийн хорооноос нийслэлийн зарим барааны үнийн өсөлтийг танилцуулав. Энэ сарын 22-ны байдлаар “Атар” талхны үнэ 1280 төгрөгөөс 1500 төгрөг болж өсжээ.
“Зууван чех талх” 1699-аас 1817 төгрөг болсон бол хар талхны үнэ 1224-өөс 1332 төгрөг болж, 118-108 төгрөгөөр тус тус өссөн байна.
“Алтан тариа”-н гурилын үнэд өөрчлөлт ороогүй бол цагаа будаа, сүү, тараг, цөцгийн тос, ургамлын тос, элсэн чихэр, өндөгний үнэ өсжээ. Харин мах, төмс, лууван, байцаа, манжин, сонгинын үнэ буурсан байна.














