• Latest
  • Trending
АНУ-БНХАУ-ын өрсөлдөөний талбар Монгол руу шилжиж байна

АНУ-БНХАУ-ын өрсөлдөөний талбар Монгол руу шилжиж байна

2021-09-23
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, April 19, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

АНУ-БНХАУ-ын өрсөлдөөний талбар Монгол руу шилжиж байна

by admin
2021-09-23
in ДЭЛХИЙ, УЛС ТӨР
0
АНУ-БНХАУ-ын өрсөлдөөний талбар Монгол руу шилжиж байна

ВАШИНГТОН. /VOA/. БНХАУ “Бүс ба Зам” дэд бүтцийн төслөөрөө Азид нөлөөгөө тэлэх болсон бол АНУ Хятадын ар нуруунд орших Монгол Улсад хөгжлийн томоохон төсөл хэрэгжүүлж хариу барьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-аас тус улсад суугаа Элчин сайд Майкл Клечески нар өнгөрсөн сард АНУ-ын санхүүжилт бүхий ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ёслолын ажиллагаанд оролцжээ. Нийт 93 сая ам.долларын өртөг бүхий энэхүү хөтөлбөр нь хүн ам нь хурдацтай өсөн нэмэгдэж буй нийслэл Улаанбаатар хот дахь усны хомсдолыг зохицуулах 350 сая ам.долларын тусламжийн нэгээхэн хэсэг юм.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

“Өнөөдөр Монголын ард түмэнтэй байгуулсан АНУ-ын түншлэлийн шинэ эрин эхэлж байна. Энэхүү ус цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор монголчуудын сайн сайхан аж төрөх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд амин чухал ач холбогдол бүхий усны нөөцөөр хангана” гэж АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн гүйцэтгэх захирлын орлогч Алексиа Латортю мэдэгджээ.

АНУ-тай тогтоосон харилцаа холбоо

АНУ-ын геополитикийн хоёр том өрсөлдөгч болох БНХАУ, ОХУ-ын дунд хавчуулагдан оршдог Монгол Улс нь АНУ-ын дипломат, эдийн засгийн үйл ажиллагааны зорилго биш мэт санагдаж магадгүй юм.

Харин М.Клечески “Америкийн дуу хоолой” /VOA/ агентлагт утсаар өгсөн ярилцлагадаа, боловсролын олон арван жилийн түүхтэй харилцан солилцоо хоёр орны хооронд халуун дулаан харилцааны үндэс суурийг тавьсан гэдгийг онцлон хэлэв.

Тэрбээр үргэлжлүүлэн, “Монголын Засгийн газрын олон гишүүн АНУ-д боловсрол эзэмшсэн. Тухайлбал, Ерөнхий сайд Харвардын их сургуулийн төгсөгч” гэв. Төрийн департаментын мэдээллээр, Монголын парламентын гуравны нэг орчим нь АНУ-д төгсөгчдөөс бүрдэж байна.

“Монгол залуу орон учраас АНУ-ын тогтолцоо, мөн англи хэл сурах зэргээр манай улсыг ихээхэн сонирхож байна” гэж М.Клечески ярив.

Мөн харилцаа, хувийн хэлхээ холбооноос илүү чухал зүйл бий гэдгийг Монголын Мянганы сорилтын сангийн төсөл хариуцсан Засгийн газрын төлөөлөгч Э.Содонтогос Улаанбаатараас утсаар яриа өгөх үеэрээ хэлэв.

“Америкчууд дэг журам, тогтолцоог чанд баримталдаг учраас би хамт ажиллах дуртай. Энэ бол америкчуудын сайн чанар” хэмээгээд, тэд аливаад ил тод, хариуцлагатай, бодитой хандах, бусдад туслах тэргүүтэй “үнэт зүйлсдээ” туйлын үнэнч хандаж байгаа нь өндөр сэтгэгдэл төрүүлснийг  тэрбээр онцлон хэлжээ.

Хэдийгээр хоёр орны хувьд ялгаатай тал их бий ч монголчууд америкчуудын нэгэн адил үнэт зүйлсээ чандлан баримтлахыг зорьж байгааг Э.Содонтогос нэмж хэлээд, хоёр талын ялгаатай байдал нь бат бөх хамтын ажиллагаанд огтхон ч сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг онцоллоо.

Буцалтгүй тусламжаар дамжуулан үзүүлсэн дэмжлэг

Улс орнуудыг янз бүрийн хэмжээний өртэй үлдээж буй Хятадын дэд бүтцийн олон төсөлтэй харьцуулахад Мянганы сорилтын сангуудын төслийг АНУ Монголын Засгийн газрын оролцоотойгоор бүрэн төлдөг гэдэг нь монголчуудын хувьд таатай нөхцөл юм.

“АНУ-ын Засгийн газар боломжтой тохиолдолд буцалтгүй санхүүжилтээр Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна. Яагаад гэвэл, өсөн хөгжиж буй ардчилсан орнуудад их хэмжээний өрөнд оруулдаггүй хөтөлбөрүүд үр өгөөжөө өгдөг гэж бид үздэг” гэж М.Клечески хэллээ.

Э.Содонтогосын хэлснээр, Монгол шиг хөгжиж буй орнуудын хувьд буцалтгүй тусламж хэлбэрээр олгож буй дэмжлэг “маш үнэ цэнтэй” байдаг.

Усны төслийн хувьд оршин суугчдынх нь тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаагаас шалтгаалан усны асуудалтай тулгарч буй Улаанбаатарын хувьд өндөр ач холбогдолтой юм. Энэхүү хотод улсын 3.3 сая орчим хүн амын ойролцоогоор тэн хагас нь оршин суудаг.

Тийнхүү энэхүү төсөл хэрэгжсэнээр хотын усны нөөцийг 65 хувиар нэмэгдүүлэх бөгөөд өргөн хүрээний төслийн хүрээнд цаашид 80 хүртэлх хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

“Ус бол хүний амьдралын гол эх үүсвэр учир хүн бүр үүнд анхаарч байна. Монголын иргэд энэхүү хөтөлбөрийн талаар маш сайн мэдэж байгаа. Тэд АНУ-ын Засгийн газрыг энэхүү төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж, баярлаж байгаагийн сацуу хамтран ажиллах хүсэлтэй байна” гэж Э.Содонтогос хэллээ.

М.Клеческигийн хувьд хоёр долоо хоногийн өмнө нийслэл хотоос 1290 км зайд оршдог Улаангом суманд АНУ-ын санхүүжилттэй цэцэрлэгийн шав тавих ёслолд оролцсоноо мөн дурдаад, ийм жижиг төслүүд ч мөн хэрэгжиж байгааг хэлэв. Энэ нь АНУ-ын санхүүжилт бүхий найм дахь цэцэрлэг ажээ.

“Бид Монголын түншүүдтэйгээ хамтран хүүхдүүдийн боловсролд зориулан аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлж байгаадаа баяртай байна” гэж Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудсанд гарсан мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн барилгын ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэхийн тулд АНУ-ын Армийн инженерийн корпус хяналт тавьдаг гэдгийг мэдээлсэн байна.

Мөн АНУ, Монголын зэвсэгт хүчин сүүлийн жилүүдэд нягт харилцаа тогтоосон бөгөөд үүнд Монголын энхийг сахиулах хүчний бэлтгэл сургуулилалт, сүүлийн 20 жилийн турш Афганистанд өрнөж буй АНУ, НАТО-гийн үйл ажиллагаанд оруулж буй тэдний хувь нэмрийг дурдах нь зүйтэй юм.

АНУ, Монгол Улс 2019 оны долоодугаар сард буюу Монголын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын Вашингтон хотноо хийсэн уулзалтын үеэр стратегийн түншлэл тогтоосон. Тийнхүү АНУ-ын өгсөн үүрэг амлалт үргэлжилж буйн бэлгэ тэмдэг болгон Жо Байдены засаг захиргааны Төрийн департаментын даргын орлогч Уэнди Шерман Зүүн Азийн орнуудад хийсэн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсад энэ оны долоодугаар сард айлчилсан юм. Тэрбээр мөн Япон, БНСУ, БНХАУ-д хүрэлцэн очсон билээ.

М.Клеческигийн хэлснээр, “Монгол Улс нь Зөвлөлт Холбоот Улсыг задран унаснаас хойш коммунист дэглэмээс чөлөөтэй, ардчилсан тогтолцоонд шилжсэн анхны орон болсонд АНУ өндөр ач холбогдол өгдөг. Монгол Улс бол дэлхийн чухал хэсэг яах аргагүй мөн юм”.

Гэсэн хэдий ч АНУ-ын хувьд Монголын экспортын 90 хувийг /дийлэнх нь түүхий эд/ хүлээн авдаг, импортын гуравны нэгийг нь эзэлдэг Хятадын эдийн засгийн нөлөөтэй өрсөлдөнө гэвэл хийж хэрэгжүүлэх ажил их байгааг М.Клечески хэллээ. Мөн ОХУ нь Монголын эрчим хүчний салбарт голлох үүрэг гүйцэтгэдэг.

“Элчин сайдын яам хамтын ажиллагааг илүү олон салбарт өргөжүүлэн тэлэхийг ихэд хүсэж байгаа” гэдгийг М.Клечески онцлон хэлэв. Тэрбээр, “Америкчууд Монголын талаар төдийлөн сайн мэдэхгүйгээс гадна гурван сая хүн амтай зах зээл нь зарим бизнесийн хувьд хэт жижиг байж болох ч Монголын уул уурхай, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи тэргүүтэй бусад салбарууд Америкийн хөрөнгө оруулалтад өндөр нөөц бололцоог санал болгож байгааг” нэмж хэллээ.

“Монголын ард түмэн 13 дугаар зууны үеийн Чингис хааны байлдан дагуулалтаас эхтэй өв уламжлалаараа бахархдаг, гэхдээ бас “орчин үед ч ийм хүчтэй мэдрэмж” бий. “Дэлхий дахинтай нэгдэх” гэсэн хүчтэй хүсэл тэмүүллийг нь би олж харсан” гэж М.Клечески хэлсэн юм.

Энэхүү нийтлэлийг “VOA” агентлагт 2005 оноос хойш сурвалжлагч, сэтгүүлчээр ажиллаж буй Натали Лю бичжээ. Тэрбээр одоогоор дипломат өрсөлдөөний талаар нийтлэл бичиж байгаа ажээ. 

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.