Тун удахгүй МУГЖ Т.Ариунаа болон Зууны манлай дуучин Б.Сарантуяа нарын хамтран дуулсан анхны “Үлэмж Төгөлдөр” уран бүтээлийг сонсогч фэнүүддээ хүргэхээр болжээ.

МУГЖ Т.Ариунаа өөрийн цахим хуудаснаа “Үлэмж Төгөлдөр уран бүтээл төрлөө”.
Дуучин Ариунаа миний санаачилгаар МУСГЗ Л.Балхжав аялгууг нь бүтээж МУСГЗ Ш.Гүрбазар яруу найргийг нь урлаж “Үлэмж Төгөлдөр” шинэхэн дуу төрлөө.

Домогт Зууны манлай дуучин Б.Сарантуяатай хамтран анх удаа өөрсдийн соло чиглэлийн дуугаа та бүхэндээ тун удахгүй хүргэх гэж байна” хэмээн бичжээ.

Үзэгч фэнүүд нь тэднийг гайхалтай зохицол хэмээн үзэж тэсэн ядан хүлээж байна.














