“МЕК” ХХК судалгааны төвөөс улстөрчдийн рейтингийн судалгааг танилцууллаа. Энэ удаагийн рейтингийн судалгаагаар үйл ажиллагаа нь таалагдаж байгаа улстөрчдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүлжээ.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг өссөн бөгөөд вакцинжуулалтын ажил болон авлигатай тэмцэх ажил нь ийн рейтинг нь өсөхөд нөлөөлсөн байна.
Судалгаагаар Л.Энх-Амгалан, Х.Нямбаатар нарын рейтинг мөн өссөн бөгөөд иргэдэд үйл ажиллагаа нь таалагдаж байгаа улстөрчийн жагсаалтад багтжээ.

Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын рейтинг бага зэрэг унасан хэдий ч иргэдэд таалагддаг улстөрч хэвээр байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Т.Доржханд нар энэ жагсаалтад багтсан байна













