Kopoнaвиpycны тархалт улам бүр эрчимжиж, эм эмнэлгийн хүрэлцээ дутагдсаар байна.
Өчигдөр гэхэд kopoнaвиpycны халдвараар өвчилсөн 4 хүн гэртээ нас барсан байна. Тодруулбал:

- БЗД-ийн 16-р хорооны оршин суугч 43 настай эрэгтэй Б 09 сарын 14-нд хариу нь эерэг гарч, батлагдаад өчигдөр нас барсан,

- СХД-ийн 36-р хорооны оршин суугч 32 настай эмэгтэй С 09 сарын 18-нд хариу нь эерэг гарч, батлагдаад 09 сарын 20-нд нас барсан. Тухайн иргэн 2013 оноос хойш суурь өвчтэй байсан гэх мэдээлэл байна.

- ХУД-ийн 21-р хороо 85 настай эрэгтэй Д 09 сарын 13-нд хариу нь эерэг гарч, батлагдаад 09 сарын 20-нд нас барсан. Тухайн иргэний эхнэр нь эерэг гарч, батлагдсан учраас нэгдүгээр хавьтал болсон байж.

- БЗД-ийн 22-р хорооны оршин суугч 64 настай эмэгтэй Н 09 сарын 13-нд хариу нь эерэг гарч, батлагдсан. Тухайн иргэн өөрөө эмнэлэгт очсон боловч 09 сарын 20-нд эмнэлэгт нас баржээ.














