Монголд бартаат замын бүхэл бүтэн холбоо бий. Энэ холбоонд хэд хэдэн клубынхан харьяалалтай. Тэгвэл сүүлийн жилүүдэд бартаат замын спортынхон онгон дагшин байгалийг сүйтгэх болсон талаар эх сурвалжууд мэдээлжээ:
Тухайлбал, Морингийн даваа, 61 гарамын зүүн урд ар талыг халцгай болгосон байна. Уг хэсэгт өнөөдрийг хүртэл өвс ногоо ургаагүй хэвээр байгаа талаар нутгийн иргээд хэлж байна. Улмаар Төв Эрдэнэ суманд дараагийн хэсэг газраа сүйтгэсэн байна. Нутгийн иргэдийн хувьд бартаат замынхны ypшиг, уул уурхайн компаниудтай ижил түвшинд байгаль орчинг сүйтгэж байгаа талаар хэлж байна. Мэдээж хүн ямар спортоороо хичээллэж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх нь бусдад падлийгүй асуудал. Гэвч нийтийн эрх ашгийг зөрчиж байгаль орчинг cvйдэлж байгаа асуудалд холбогдох албаныхан анхаарлаа хандуулах цаг болсныг сануулах нь илүүц биз.













