Сүүлийн жилүүдэд Монгол Улсын бизнесийн салбарт технологийн бизнесүүд цахиур хагалан ирээдүйн MCS, Таван Богд, Шунхлай гэх мэт томоохон компаниудын орыг залгаж, олон мянган ажлын байрууд технологийн салбарт бий болж, хэрэглэгчээс бүтээгч улс болох алхмууд тавигдаж эхэлж байна.
Тэгвэл Папарацийн дуран энэ удаа уг салбарын томоохон төлөөллүүд болох цахим худалдааны сайт Shoppy.mn, крипто арилжааны бирж Coinhub.mn, Такси үйлчилгээний UBCAB, IoT болон хиймэл оюун ухаан хөгжүүлэгч SEM зэрэг компаниудыг үүсгэн байгуулж, хөрөнгө оруулж хөгжлийн суурийг нь тавьж яваа даруухан нуугдмал нэгэн болох Ц. Мэндбаяр гэх эрхмийг онцоллоо.
Дам сонсоход ноён Мэндбаяр орчин үеийн залуусаар өөрийгөө хүрээлүүлж, тэднийхээ дуу хоолой, санал бодлыг нь их сонсож бизнесийнхээ шийдвэрийг гаргадаг гэнэ. Магадгүй энэ дадал зуршил нь шинэ үеийн бизнесүүдийг Монголд нутагшуулан тэсрэлт хийж, амжилт гаргаж байгаагийнх нь нууц байх.

Папарацийн дуран энэ удаа ICT expo дээрээс технологийн эзэнт гүрнээ даруухнаар бүтээж яваа нуугдмал эрхэм Ц. Мэндбаярыг онцоллоо. Магадгүй тэрээр 3 жилийн дараа өнөөдрийн Монголын томоохон компаниудын орыг залган, залуучуудын дараагийн амжилтын айдол болохыг таашгүй.














