Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын 2019 оны наадамд түрүүлж хүртсэн аварга цолыг хураажээ. Ингэснээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат аварга Н.Батсуурьт даян аварга цол, 8-ын даваанд өвдөг шороодсон Улсын арслан Содномдоржид “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анарт “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодномд “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафад “Улсын начин” цолыг тус тус хүртээхээр боллоо.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:Надад ажил хийдэггүй яамны 30 хүнээс сайн чадварлаг 30 багш илүү хэрэгтэй байна

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан яамны ажилчдадаа цомхтгож, төрийн байгууллагын данхайсан бүтцийг багасгана гэдгээ ярьсан билээ. Тэрбээр яамныхаа 30 ажилтныг цомхтголд оруулсан байна. Энэ талаараа ярихдаа “Манай яамны 125 хүнээс ажлын ачаалалгүй, ур чадваргүй 30 гаруй хүнийг цомтгох саналыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Гэтэл дэмжихгүй гэсэн утгатай хариу өгөхөөр нь “Сонгуулийн дараа төрийн албанаас 20-30 мянгаараа халагддаг жирийн хүмүүсийн төлөө юу ч дуугардаггүй байж яамны хэдэн хүнийг хамгаалах нь ойлгомжгүй байна” гэж шүүмжилсэн.
Миний энэ саналыг хүлээж авсан л даа. Ер нь аль ч яамны ажил хэдхэн сэтгэл зүтгэлтэй хүний нуруун дээр л явдаг юм билээ. Гэтэл манай яаманд зөвхөн “Боловсролын тэргүүний ажилтан” гэсэн ганц шагнал хариуцсан мэргэжилтэн байдаг.
Мөн яамнаас тендер шалгаруулалтыг өөр тийш нь шилжүүлчихсэн чинь ажиллах сонирхолгүй болчихлоо гээд өргөдлөө өгч байгаа хүмүүс ч бий. Надад ажил хийдэггүй яамны 30 хүнээс сайн чадвартай чадварлаг 30 багш илүү хэрэгтэй. Энэ хэмнэсэн мөнгөөр ядаж тэдний цалинг нэммээр байна” гэж ярьжээ.
Жүжигчин Г.Ундармаа төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвал агсны дүрийг бүтээнэ

Төрийн соёрхолт зохиолч С.Удвал агсны 100 жилд зориулсан “УЛААН ЦЭЦЭГ” киноны зураг авалтыг Булган аймаг төрөлх нутагт нь хийнэ.
“Монголын Эмэгтэйчүүдийн Хороо”-г 25 жил удирдсан, XX зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Булган аймгийн анхдагч, алдартан Сономын Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “УЛААН ЦЭЦЭГ” уран сайхны киног “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээхээр болжээ. Өнөөдөр уг киноны найруулагч, жүжигчин СТА Ц. Ганзориг Булган аймгийн Засаг дарга Б. Ариун-Эрдэнэ болон аймгийн соёл урлаг , ОБГ-ын төлөөлөлтэй уулзаж, кино зураг авалтын бэлтгэл ажлын тухай ярилцлаа.

Ядуу ардын өнчин охины ээдрээт хувь заяа хэрхэн эргэж, Монголын төр, нийгмийн зүтгэлтэн болсон тухай, хувийн амьдрал ахуйгүй мэт Монголын нийгмийн сайн сайхны төлөө, охид, эмэгтэйчүүд, утга зохиол, уран зохиолчдын төлөө хоёргүй сэтгэлээр “кино шиг амьдрал”-ыг туулж, зүтгэсэн тэрхүү хичээл зүтгэл тус кинонд дүрслэгдэхээс гадна гол дүрийн амьдралтай хамт тухайн үеийн ХХ зууны Монгол Улсын бодит түүх өгүүлэгдэх юм.
Киног 2022 оны эхний улирал буюу 3 сарын 8 -нд нээлтээ хийн дэлгэцэд гаргахаар төлөвлөж байгаа аж.
Булган аймгийн төв болон Орхон , Бугат, Хишиг-Өндөр, Гурванбулаг сумдуудад зураг авалт хийгдэхээс гадна энэ сарын 20-нд 70 гаруй уран бүтээлчид ирж киноны зураг авалт албан ёсоор эхэлнэ. Гол дүр С.Удвал агсаны дүрд СТА жүжигчин Г. Ундармаа тоглоно.














