Монголын Залуучуудын холбооныхон Э.Цэндбаатарыг ДАШТ-нд явуулж өгөхийг хүсэж, Боксын холбооныхонтой уулзлаа. Энэ үеэр Монголын Залуучуудын холбооны гишүүн “Э.Цэндбаатар өөрийнхөө бурууг хүлээж, Монголын ард түмнээс уучлалт гуйсан. Дахиж зүй бус үйлдэл гаргахгүй хэмээн хоёр охиныхоо нэрээр ам тангараг өгсөн. Бид бусад байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Гэхдээ Э.Цэндбаатарыг сүүлчийн ДАШТ-нд оролцох боломж олгох хүсэлт тавьж байна. Хэрвээ шаардлагатай бол Монголын Боксын холбоотой хариуцлагын гэрээ хийж, түүний ёс зүйтэй холбоотой асуудал болон бэлтгэл сургуулилтыг батлан даая” гэлээ.













