Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт, Э.Энэрэл нар охинтой болжээ. Тэрээр хосууд үерхэж дотносоор гурван жилийн хугацааг үдсэн. Тэгвэл Э.Энэрэл хэдхэн хоногийн өмнө амаржиж, хос хоёр охинтой болсон.
Шинэ хүнээ өлгийдөн авсан Н.Төгсцогт өөрийн цахим хуудастаа зургаа оруулан “Охин үр минь аавдаа ирсэнд баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан байна.

Н.Төгсцогтын хувьд өмнө олимпын наадмаас медаль аваад удаагүй байхдаа дуучин Укагын дүү Уранзаяатай амьдрал зохиож, хүүтэй болсон. Хүү өдгөө дунд сургуулийн сурагч.
Харин үзэсгэлэнт төрхөөрөө олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Э.Энэрэл Төгсөөтэй нийлснээс хойш урлагаасаа хөндийрсөн гэхэд хилсдэхгүй. Өсөх ирээдүйтэй гэгддэг тэрээр 17 насандаа “Зүрх зогсохгүй” кинонд гол дүр бүтээж, реклам сурталчилгааны захиалганд дарагддаг байсан удаатай. Өдгөө гэрийн эзэгтэй, залуу ээж болон завгүй шинэ амьдралдаа хөл тавиад завгүй явна.














