Өнөөдөр Төрийн ордонд болсон “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ хүүхдийн мөнгөний талаар шинэ бодлого онцолсон нь анхаарал татаж байна. Тодруулбал, тэрбээр “Халамжаас татгалзана. Хүүхдийн мөнгөнд 1.4 их наяд төгрөг тараажээ. Үүний улмаас хөдөлмөр эрхлэлт буурч байна гэж шүүмжилдэг. Бид бэлэн мөнгө тараагаад л байх уу эсвэл хүүхдүүдийнхээ хадгаламжид хийх үү гэдгээ бодох цаг болсон” гэсэн нь хүүхдийн мөнгийг тодорхой хугацаанд “ашиглах боломжгүй” буюу цоожтой авдарт хийх асуудал Засгийн түвшинд яригдаж эхэлснийг илтгэнэ.
Хүүхдийн мөнгөөр амь зогоогоод хөдөлмөр эрхэлдэггүй бүлэг бий болсон гэдэг өнцгөөс харвал Ерөнхий сайдын энэ мэдэгдэл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой маш зөв бодлого.
Харин нөгөө талаас “хүүхдийн мөнгийг хадгаламжинд хийх” цаг үе нь өнөөдөр мөн үү?
Хүүхдийн мөнгөөр тухайн сарынхаа хоол хүнс, хувцас хэрэглэлийг “болгож” амь зуудаг айл өрхүүд яаж амьдрах вэ? Тухайлбал, 0-15 таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй хүүхдийн мөнгөө авахгүйгээр амьдрах боломж бий юу гэдгийг харж, гарц олсны дараагаар шийдэх асуудал юм. Яг ийм байдалтай буюу хөдөлмөр эрхлэх боломжгүй, хүүхдээ хараад гэртээ суудаг өрхийн тоо, тэдний “өл.сөө.д үх.чих.гүй” байх баталгааг бий болгосон цаг “хүүхдийн мөнгийг хадгаламжинд хийх” бодлого нүдээ олно.
Ийм баталгаагүй цагт хүүхдийн мөнгийг цоожтой авдарт хийх асуудал нь Засаг хүүхдүүддээ өгөх мөнгөгүй болсноо хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогоор халхавчилж байна уу гэх хардлагыг төрүүлж байна.
Бид энэ асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зэрэг мэргэжлийн байгууллагаас тоо судалгаа мэдээлэл авч хүргэх болно.
МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Б.Баттүшиг Э. Цэндбаатарыг ‘Ахын дүү аав ээждээ xaягдaaд…’ хэмээн тавласан уу?

Боксчин Э.Цэндбаатартай холбоотой зoдooны, шигшээ багаас хөөсөн асуудал өнгөрсөн амралтын өдрүүдэд анхаарлын төвд байлаа.
.
.
.
Тэгвэл МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, Токио 2020 олимпын багийн ахлагч УИХ-ын гишүүн Сү Батболдын хүү Б.Баттүшиг твиттер хуудастаа “Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү. Аав ээждээ xaяг.дaaд өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай” гэж өчигдөр шөнө 00:25 цагт жиргээд, жиргээгээ устгажээ.














