Kopoнaвиpycт xaлдвapын эмчилгээнд виpycийн эсрэг ‘Арбидол’ эмийг хэрэглэж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос уг эмчилгээнээс хассан байна.
Өнөөдрийн байдлаар Арбидолын 3.9 тэрбум төгрөгийн эмийн нөөц бий болгоод байсан ч эмчилгээнээс хассан байна. Энэ талаар Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням ‘Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Хүний эмийн зөвлөл, ЭМЯ-ны эмзүйн салбар зөвлөл ‘Арбидол’ эмийг эмчилгээнээс хассаныг мэдээгүй. Арбидолын нөөц бий болго гэсэн шийдвэрийн дагуу ААН-үүд нөөцөлсөн. Одоо бидэнд байгаа мэдээллээр 3.9 тэрбум төгрөгийн эмийн нөөц байна. Бас 7 тэрбум төгрөгийн гэрээ хийгдээд, эхнээсээ таван авалтаа хийж байна. 10 гаруй тэрбум төгрөгийн эм ирээд устгагдах нь байна” гэлээ.













