Токио-2020 зуны их наадамд эх орноо төлөөлөн паралимпын төрөлд амжилттай оролцож, эх орондоо Алтан медалийг авчирсан Э.Содномпилжээ билээ.

Тэрбээр энэ удаа Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьж, хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлж мөн паралимпын төрөлд дэлхийн рекорд эвдэн түүхэн амжилт тогтоосон.

Түүний гавьяаг үнэлж Эрхэд Монгол группийн захирал Х.Мандахбаяр хувийн зүгээс Grand Marshal Luxuy villas-д 1 тэрбум 350 сая төгрөгийн 3 давхар хаус бэлэглэсэн байна.
Мөн түүнийг дасгалжуулсан дасгалжуулагчид Дашийн Баттулгад City Residence Хотхонд 3 өрөө байр бэлэглэсэн байна.

Эх сурвалж: tur.mn













