Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг хэвлэл, сошиалоор нэлээн хэдэн сар гөвлөө. Төрийн сайд, улс төрийн томилгоот албан тушаал хашиж байгаа хүний хувьд сайн үг сонсох нь угаасаа ховор, ихэвчлэн зад шүүмжлүүлнэ.
Гэхдээ эрүүл шvvмжлэл бол салбарын бодлого, яамны ажил дээр төвлөрч өрнөдөг. Харин Н.Уртнасан сайд руу түүний өмссөн хувцас, бие хүний зан төлөв, хүйсээр нь я лгав арлах хандлагатай арга ядсан, б охир аргаар баахан дайрав.
Хамгийн сүүлд нь одоогийн Засгийн газраас Н.Уртнасан сайдыг өнөөдөр ог цр уулна гэж хүртэл сум тавьж байх жишээтэй. Сайд Н.Уртнасан огцорсонгүй, огцрохгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2019-2000 онд орсон аудитын шалтгалтын дүнг Н.Уртнасанд наах гэж оролдоод бүтэлгүйтлээ. Тухайн шалгалт хийсэн үед Н.Уртнасан сайдаар томилогдоогүй байсан тул төсвийн сахилга бат алдсан гэсэн гү тгэ лэг нэг ч алхалгүй няцаагдав.

Энэ яаманд Зайсангийн газар гэдэг шиг “Ховор ан”-гийн зөвшөөрөл гэх тусгай кодлогдсон унацтай бизнес цэцэглээд удаж байгааг хүн бүр мэднэ. Ар өврийн хаалгаар нэвтрүүлдэг, aв лига, шан харамж хардаг, монополь байдал үүсгэдэг гээд олон жил Байгаль орчны, яамыг муухай харагдуулдаг сэдвүүдийн нэг. Олон ч хүн үүнээс болж дээлээ нөмөрсөн.
Сайд Н.Уртнасан ховор ангийн зөвшөөрөл олгох үйл явцыг эхнээс нь авахуулаад дуустал шилэн болгох шийдвэр гаргачихаж. Нууж ху лгайлах боломжгүй, бүгд ил тод болно гэсэн үг шүү дээ.
Цавчааг нь тас цавчиж хаясанд ховор ангаар хоол залгуулдаг байсан хэсэг бүлэг хүн Н.Уртнасанг дотроос нь ч, гаднаас нь элэгдээд байгаа хэрэг л дээ. Ер нь иймэрхүү аргаар амьдрагсдын эрх ашиг хөндөгдөөд эхлэхээр сайд руугаа ноцдог, огцрох гэж байна гэх мэссэж түгээдэг хар технологийг монголчууд таньдаг болчихсон. Ховор ангийн зөвшөөрлийг бизнес болгочихсон эрчүүд л эмэгтэй сайдад эр бяраа үзүүлэх гэж хөгөө чирч байгаа хэрэг. Энэ бүхэнтэй эвлэрч суулгүй тэмцэж чадаж байгаа Н.Уртнасан харин ч урт настай сайд байж мэднэ.
Н.Уртнасан сайд дахиад ч олон хүний эгдүүг хүргэх нь тодорхой болсон. Аль 2013 он дээр гацчихсан маш олон нормативуудыг шинэчилж, цөлжилттэй бодитоор тэмцэж, хуш модны самарт эзэн суусан цөөн компанийн монополийг зад татаж, газрын гүний ус үйлдвэрлэлд ашиглаж байгаа уул уурхайн компаниудад гадаргын усны нөөц бүрдүүлэх, ашиглахыг санал болгох гээд галтай олон бодлогын шийдвэр гаргана.
Үүнд нь нэг хэсэг нь дургүйцэх ч хожмоо бол зоригтой шийдэл байсан гэж нийтэд тодоор үнэлэгдэнэ.













