Kopoнавиpycийн xaлдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тавих саналыг ХӨСҮТ болон эрдэмтдийн зөвлөлөөс гаргажээ.
К.О.В.И.Д-19 халдварын тохиолдол зургаадугаар сард болсон хоёр дахь давалгааны үеийг хэдийнэ давж, хоногт 3,963 хүн халд.вартай нь бүртгэгдэж байна. Есдүгээр сарын 8-ны байдлаар 19,440 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ мэдээлсэн.

Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг гээд нийт 20 гаруй мянган орны нөөцтэй. Халдварын хоёр дахь давалгааны үед орны ачаалал хэтэрсэн талаар ЭМЯ мэдээлж байсан бол өнөөдөр тухайн үетэй харьцуулахад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 1,000 гаруйгаар илүү байгаа юм.
Хэрэв оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт тодорхой хэмжээнд буурна гэж ХӨСҮТ үзсэн байна. Ялангуяа, 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул ийнхүү санал гаргажээ.
Нүүрс тээврийн жолооч эмэгтэй: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүгд үүнийг мэдээсэй
“Тэнэгэр говийн бүсгүй” хэмээн фэйсбүүк хаягтай эмэгтэй, УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяагийн бодлого, шийдвэрийг эсэргүүцэж байна. Засгийн газрын хуралдаанаар, Н.Амарзаяаг Гашуунсухайт хилийн боомтын Засгийн газрын Бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилсон. Харин тэр ажлаа авснаас хойш нүүрс тээврийн машинуудад квот тогтоож эхэлсэн бололтой.
Энэ нь ца.р тах.лын үед хүнд нөхцөлд ажиллаж буй жолооч нарын амьдралд хүн.дээр тусжээ. Эл эмэгтэй “Бид төр засгаас ажил олоод өгөөч, халамжийн мөнгөөр тэтгээч гэж гуйгаагүй. Өөрсдийн эр бяраар өнөөг хүртэл тэсэж, өөрсдийгөө болгож ирлээ. Н.Амарзаяа таныг Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод “Намайг сонго гэж гуйгаагүй” гэж ярьж байсныг тань мартаагүй. Таны квотыг бид дийлэхгүй юм байна. Миний энэ мэдэгдэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бүгдэд нь хүрээсэй” гэв.
Гашуунсухайтын боомтоор нүүрс тээвэр хийдэг жолооч эмэгтэй фэйсбүүк хуудсаараа дамжуулж, гомдлоо илэрхийлжээ.

“Тэнэгэр говийн бүсгүй” хэмээн фэйсбүүк хаягтай эл эмэгтэй, УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяагийн бодлого, шийдвэрийг эсэргvvцэж байна.

Засгийн газрын хуралдаанаар, Н.Амарзаяаг Гашуунсухайт хилийн боомтын Засгийн газрын Бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилсон юм. Харин тэр ажлаа авснаас хойш нүүрс тээврийн машинуудад квот тогтоож эхэлсэн бололтой. Энэ нь цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж буй жолооч нарын амьдралд хүндээр тусжээ.

Эл эмэгтэй “Бид төр засгаас ажил олоод өгөөч, халамжийн мөнгөөр тэтгээч гэж гуйгаагүй. Өөрсдийн мөнчгөрөөр, эр бяраар өнөөг хүртэл тэсэж, өөрсдийгөө болгож ирлээ.
Н.Амарзаяа таныг Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод “Намайг сонго гэж гуйгаагүй” гэж ярьж байсныг тань мартаагүй.

Таны квотыг бид дийлэхгүй юм байна. Буцаж байгаа энэ олон машинуудыг яа гээ вэ. Миний энэ мэдэгдэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бүгдэд нь хүрээсэй” хэмээн уй лжээ.













