• Latest
  • Trending
Вакцины гурав дахь тунгийн талаар мэдвэл зохих зүйлc

Вакцины гурав дахь тунгийн талаар мэдвэл зохих зүйлc

2021-09-08
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, April 19, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Вакцины гурав дахь тунгийн талаар мэдвэл зохих зүйлc

by admin
2021-09-08
in ЭРҮҮЛ МЭНД
0
Вакцины гурав дахь тунгийн талаар мэдвэл зохих зүйлc

Kopoнaвиpycийн дархлаа тогтоох вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхлээд байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдэгдсэнээр манай улсад kopoнaвиpycийн альфа хувилбар зургаадугаар сард оргил үедээ хүрч, буурсан бөгөөд түүнээс хойш дельта хувилбар өсөж буй гэнэ. Манай Улсын хувьд зорилтот бүлгийн иргэд буюу 55-аас дээш насны иргэд, эмч багш болон архаг хууч өвчтэй хүмүүсдээ гуравдугаар тунг Наймдугаар сарын 18-наас хийж эхэлсэн. Тиймээс Энэхүү гурав дахь тунгийн талаар эргэлзээ дагуулж буй 4 асуултанд хариулт өгье.

Booster shot буюу гурав дахь тун гэж юу вэ?

YOU MAY ALSO LIKE

“Хүрээ” амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулатори бүрэн шинэчлэгдлээ

Монголд анх удаа эвэрлэгийн үүдэл эс суулгах мэс заслыг амжилттай хийжээ

Вакцин биднийг вирусээс хамгаалах үүрэгтэй. Зарим вакцины үр нөлөө насан туршид үргэлжилдэг. Цөөн тохиолдолд вирус нь мутацид орж хэлбэрээ өөрчилснөөр дархлаажуулалтын үр нөлөө сулардаг байна. Тиймээс дархлааны системийг дахин нэг удаа дэмжиж, Вируснээс идэвхтэй хамгаалахын тулд нэмэлт тун хийдэг. Жишээлбэл, гепатитын эсрэг бүрэн дархлаа тогтоохын тулд гурван тун вакцин хийдэг бол полиомиелитийн эсрэг дөрвөн тун тарих шаардлагатай байдаг аж. Түүнчлэн бага насанд хийдэг сахуу, татрангийн эсрэг вакциныг 10 жил тутамд хийлгэх ёстой. Тиймээс koвид-19 шинэ төрлийн вирycээс бүрэн хамгаалахын тулд хоёроос дээш удаа эсвэл тогтмол вакцинд хамрагддаг болох ч магадлалтайг судлаачид хэлж байна.

Вакцины гурав дахь тун хүний биед сөрөг нөлөөтэй юу?

Жорж Вашингтоны их сургуулийн профессор, анагаах ухааны шинжээч доктор Лэана Вэн CNN-д өгсөн ярилцлагадаа “Нэмэлт тун бол хэвийн зүйл. АНУ, Франц, Герман зэрэг томоохон гүрнүүд үүний талаар байнгын судалгаа хийсний үр дүнд зөвшөөрч байгаа. Түүнчлэн дельта хувилбар хурдацтай тархаж буй энэ үед гурав дахь тун хийхгүй байх нь хийхээсээ илүү эрсдэлтэй юм” гэжээ. Мөн долоодугаар сараас эхлэн нэмэлт тун хийж эхэлсэн Израилийн эрдэмтэд “Pfizer-BioNTech” вакцины гурав дахь тун ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй бөгөөд үр дүнтэй байгаа талаар мэдээлжээ.

Олон сарын өмнө хийлгэсэн вакцин биднийг хамгаалсаар байгаа юу?

Дархлаажуулалтын хувиараа дэлхийд тэргүүлж буй Израил улсын Эрүүл мэндийн яам сүүлийн нэг жилд хийсэн вакцинжуулах ажилд дүн шинжилгээ хийжээ. Тэдний мэдээлснээр вакцины үр дүн судалгааны эхэн саруудад 90 хувьтай байсан бол хагас жилийн дараа 40 хувь болтлоо буурсан нь дельта хувилбарын тархалттай холбоотой гэнэ. Түүнчлэн 1,2-р сард вакцин хийлгэсэн хүмүүсийн дельта хувилбараар өвчлөх магадлал 3,4-р сард вакцин хийлгэсэн хүмүүсээс 53 хувиар өндөр байгаа аж. Эндээс үзэхэд хэдий олон сарын өмнө вакцин хийлгэсэн байна төдий хэмжээгээр дархлаа буурсан байх хандлагатай байна.

Гурав дахь тун биднийг дельта хувилбараас хамгаалах уу?

АстраЗенека вакциныг бүтээсэн эрдэмтдийн нэг Сэр Эндрю Полард дельта хувилбар хурдтай тархаж буй нь сүргийн дархлаа үүсэх боломжийг үгүй хийж байна гэжээ. Гэсэн ч эмийн компаниуд болон зарим эрдэмтэд вакцины гурав дахь тун тархалтыг зогсоож чадна гэдэгт итгэж байгаа юм. Pfizer компанийн хийсэн 3 үет туршилтаар нэмэлт тун хийлгэсэн 18-55 насныханд дельта хувилбарын эсрэг биет 5 дахин, 65-85 насныханд 11 дахин өссөн нь батлагджээ. Гэсэн ч бид коронавирустэй бүрэн танилцаж, дарж амжаагүйг санах хэрэгтэй гэж Йелийн их сургуулийн Анагаах ухаан, халдварт өвчин судлалын мэргэжилтэн Альберт Шоу сануулж байна.

Эх cурвалж: CNN, Yale Medicine, Medical Mews Today

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.