• Latest
  • Trending
Нийслэлд 7-8 баллын хүчтэй гaзap хөдлөлт болвол ’80 МЯНГAН XYН YPЭГДЭНЭ’ гэсэн cyдалгаа байдаг

Нийслэлд 7-8 баллын хүчтэй гaзap хөдлөлт болвол ’80 МЯНГAН XYН YPЭГДЭНЭ’ гэсэн cyдалгаа байдаг

2021-09-08
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, April 19, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Нийслэлд 7-8 баллын хүчтэй гaзap хөдлөлт болвол ’80 МЯНГAН XYН YPЭГДЭНЭ’ гэсэн cyдалгаа байдаг

by admin
2021-09-08
in БУСАД
0
Нийслэлд 7-8 баллын хүчтэй гaзap хөдлөлт болвол ’80 МЯНГAН XYН YPЭГДЭНЭ’ гэсэн cyдалгаа байдаг

Нийслэл болон орон нутагт давтамж ойрхон газар хөдлөлт болсоор байна. Өнгөрсөн шөнө гэхэд Төв аймгийн Жаргалант суманд 5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд энэ нь таван аймагт мэдрэгджээ гэсэн мэдээллийг ОБЕГ-аас өглөө. Газар хөдлөлтийн давтамж ойртож, балл нь нэмэгдэж байгааг албаныхан янз бүрээр тайлбарлаж байгаа.

YOU MAY ALSO LIKE

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Хотын дарга Х.Нямбаатар амралтгүй ажиллаж байна гэв

Гэхдээ газар хөдлөлт болно гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй юм. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их бүртгэгджээ. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 665 газар хөдлөлт бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байна.

Энэ оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5, гуравдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт 5.5, долдугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 5.2 магнитутын газар хөдлөлт болсон нь нийслэлийн иргэдэд мэдрэгджээ. Тиймээс газар хөдлөлтийн үед иргэдийн авах арга хэмжээний талаар нэгдсэн ойлголт, мэдээллийг өргөн хүрээнд, тогтмол бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр иргэдэд хүргэх шаардлага байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцолсон юм.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар 660 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Хэрвээ нийслэлд 7-8 баллын хүчтэй газар хөдлөлт болвол хотын 40 гаруй хувь нь сүйдэж, багадаа 80 мян.ган х.ү.н а.м.ь н.а.с.а.а ал.дана гэх судалгаа байдаг ажээ. Улмаар 2016-2020 оны хооронд нийслэлд 3820 барилгад иж бүрэн шалгалт хийж эдгээр барилгыг цаашид ашиглах боломжгүй дахин төлөвлөлтөд нэн даруй оруулах хэрэгтэй гэсэн дүгнэлт мэргэжлийн хяналтын байгууллага гаргаад нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ.

Түүнээс өнөөдрийн байдлаар хэдэн хувь нь дахин төлөвлөлтөд орж шинэчлэгдсэн талаар ажил хариуцсан байгууллага албан тушаалтан албан ёсны мэдээ мэдээллийг иргэдэд өгөх цаг болжээ. Цаана чинь газар хөдлөлтийн тэсвэржилтийн шаардлага хангахгүй барилгад манай улсын иргэд амьдардаг байх магадлал тун өндөр байна.

 

Адуу өргөдөг жаал хүү: Би улсын заан болохыг л мөрөөддөг

 

Улаан хацартай, хөдөөний шавилхан хүү өөрөөсөө хэд дахин том сарваа мөрлөчихөөд инээж зогсоо зураг цахим сүлжээгээр цацагдаж, хүмүүсийн хайр, анхаарлыг ихэд татсан. Тэгвэл тэр хүү Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат “Майга” хэмээх Д.Суурийн зээ М.Билгүүн бөгөөд түүнийг бид “Монголын гэрэлт ирээдүй” буландаа урьж ярилцлаа.

Тэрбээр 2015 онд зургаан настайдаа Бөмбөгөр сумын нутаг Гашуун харын нурууны Олон овоот хайрханы тахилгад зориулсан хүүхдийн барилдаанд түрүүлж, түүнээс хойш завсаргүй сайн барилдаж яваа өсөх ирээдүйтэй залуу бөх юм. Мөн Япон Улсад болдог хүүхдийн сумо бөхийн тэмцээнд ес, 11 настайдаа оролцож, амжилттай барилдсан билээ. Сумо бөхийн барилдаанаас нэг алт, дөрвөн мөнгө, үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тоолж баршгүй олон медаль хүрсэн байна.

-Сайн уу, М.Билгүүнээ. Чи хэддүгээр ангид сурдаг билээ. Хөл хорионы үед цахим хичээл үзэх ямар байна вэ?

-Сайн байна уу. Би есдүгээр ангид сурдаг. Энэ жил дунд ангиа төгсөх юм. Хөл хорионы үед цахим хичээлээ үзээд, бие бялдараа хөгжүүлэх гэж адуу малтай ноцолдоод байж байна. Манайх Галуут сумын төв дээр байдаг. Хашаандаа 7-8 адуу тэжээж байгаа. Цар тахал хурдан дуусч, танхимаар хичээл орж, бэлтгэлдээ явах юм сан гэж хүсэж сууна. Манай сургууль 400 гаруй сурагчтай. Манай анги 11 хүүхэдтэй.

-Чиний мөрөн дээрээ сарваа өргөөд авахуулсан зураг олон нийтийн сүлжээнд олны анхаарлыг ихээхэн татаж, маш олон хүний хайр, бахархлыг төрүүлээд байна. Чамайг барилддагийг ч зарим хүн сэтгэгдэл дээр бичсэн байна. Хэдэн настайгаасаа барилдсан бэ?

-Би барилдах маш дуртай. 2015 онд зургаан настайдаа Бөмбөгөр сумын нутаг Гашуун харын нурууны Олон овоот хайрханы тахилгад зориулсан хүүхдийн барилдаанд түрүүлж, түүнээс хойш тасралтгүй барилдаж байна. Хичээлийхээ чөлөөт цаг болон амралтаараа Баянхонгор аймгийн Япон Улсын хөрөнгө оруулалттай сургуульд М.Ганхуяг багшийн удирдлага дор хичээллэдэг.

-Багш нь уран барилдаан, мэх, үндсэн техникүүд заахаас гадна чамд юу захиж хэлдэг вэ?

-Багш маань мэх сайн заахаас гадна “Жудагтай байгаарай” гэж захидаг.

-Япон Улсын сумогийн хүүхдийн барилдаанд хоёр удаа явсан юм байна. Гадаад хүүхдүүдтэй барилдах ямар байв. Одоогийн байдлаар ямар амжилтууд гаргасан бэ?

-Японы сумогийн хүүхдийн барилдаанд ес, 11 настайдаа очиж барилдсан.

Сумогоос нэг алт, дөрвөн мөнгө, үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс олон медаль авсан, тоолж үзээгүй. Японы хүүхдүүд том биетэй ч монгол хүүхдүүдээс бяр муутай юм билээ. Би барилдах бүрдээ ялна, давна гэсэн итгэл дүүрэн байж, өөрийгөө зоригжуулдаг.

Анх барилдаж эхэлж байсан үедээ өөрөөсөө ах хүүхдүүдтэй барилдахдаа эмээдэг байсан. Харин одоо үеийнхээ хүүхдүүдийг давна гэж л барилддаг даа. Би Монгол Улсын заан цолонд хүрэхийг мөрөөддөг.

-Чиний өвөө аймгийн хурц арслан цолтой “Майга” хэмээх Д.Суурь гэж аймаг, орон нутагтаа алдартай хүн байсан юм билээ. Өвөөгийнхөө талаар ярьж өгч болох уу?

-Миний ээж гурван хүү, таван охинтой айлын отгон хүүхэд. Ээжийг минь тавдугаар ангид байхад Д.Суурь өвөө минь бурхан болсон гэсэн.

Миний өвөө 1942 онд Архангай аймгийн наадамд үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн гэсэн. 1944 онд тууварын замд жин тээж явах үедээ Булган аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн гэдэг. Миний өвөө 60 настайдаа ардын хувьсгалын 56 жилийн аймгийн баяр наадамд Жинст сумын залуу арслан Нангилыг дөрвийн даваанд амлан авч, уран мэхийг уралдуулан барилдаж давж байхад нь наадамчин олон “Манай Суурь арслан ясны бөх юм аа” гэж байсан талаар нутгийн ахмадууд хөөрөлддөг байсан юм гэсэн.

Түүнээс хойш дахин аймгийн хурц арслан цол авсан юм билээ. Өвөө минь өндөр, тэнхээтэй, бөхийн шинжийг агуулсан хүн байсан гэнэ лээ. Миний өвөө бие, хаа сайтай болохоор өөрийнхөө сонирхлоор барилдаж байсан байх. Ойрын бөхийн удам байхгүй гэж ярьсан. Би эцэг, эхээс зургуулаа. Дөрвөн ах, нэг эгчтэй. Миний ах нар барилдаж амжилт гаргаагүй ч сайхан биетэй, тэнхээтэй залуус байдаг. Миний ээжийн ахын хүүхэд сумын заан цолтой. Тэр ах бид хоёр л барилддаг. З.Дэлгэрдалай, Дэлдэн аварга нартай манай өвөө холын хамаатан байсан сураг гарсан шүү.

-Гашуун харын нурууны Олон овоот хайрханы тахилгад зориулсан хүүхдийн барилдаанаас чиний амжилт эхэлжээ. Түүнээс хойш сумын наадмын хүүхдийн барилдаанд өнжөөгүй биз дээ?

-Би 7-8 настайгаасаа хойш сумын наадамд барилдсан. Тэр цагаас хойш медаль алдаж үзээгүй.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

Эх сурвалж: ergelt.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.