• Latest
  • Trending
Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Өвөө бид хоёрын хамгийн сүүлийн дурсамж гэвэл том өрөөнд хоёулахнаа диван дээр суугаад…

Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Өвөө бид хоёрын хамгийн сүүлийн дурсамж гэвэл том өрөөнд хоёулахнаа диван дээр суугаад…

2021-09-06
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, April 19, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Өвөө бид хоёрын хамгийн сүүлийн дурсамж гэвэл том өрөөнд хоёулахнаа диван дээр суугаад…

by admin
2021-09-06
in ЯРИЛЦЛАГА
0
Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Өвөө бид хоёрын хамгийн сүүлийн дурсамж гэвэл том өрөөнд хоёулахнаа диван дээр суугаад…

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Тэр шөнө өвөө бид хоёр бараг унтаагүй ээ…

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуйтай ярилцлаа. Тэрбээр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Хасарын хүү билээ. Х.Хасуй өдгөө Франц улсын Страсбургийн их сургуульд цөмийн физикч мэргэжлээр сурч байна.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

-Сайн байна уу. Алс холын улсад суралцаад хэдэн жил болж байна вэ?

-Яг 10 дахь өвөлтэйгөө золгож байна. Харин Страсбургийн их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцдаг. Энд би аав, ээжтэйгээ амьдардаг байсан ч тэд хоёр жилийн өмнө Монгол руу буцаж, би ганцаараа үлдсэн юм. Гэтэл ээж саяхан ирсэнд маш их баяртай байгаа. Гэр дүүрээд л … Хичээлээ тараад гэртээ ирэхэд ээж халуун хоол, цайтай угтах нь аз жаргал юм даа.

-Тэгвэл аавыгаа, Монгол орноо санаж байна уу?

-Аавдаа очиж үнсүүлж, бас уйлж, загнуулмаар байна. Би айлын ганц хүү болохоор их зожиг л доо. Гэхдээ аавтайгаа их дотно. Аав, ээж хоёртоо би бүх зүйлээ ярьж, зөвлөлддөг.

-Гэхдээ ааваасаа илүү өвөөтэйгөө дотно байсан болов уу гэж боддог юм …

-Тийм ээ. Өвөө бид хоёрын хамгийн сүүлийн дурсамж гэвэл том өрөөнд хоёулахнаа диван дээр суугаад ярилцаж байхдаа яг л найзууд шиг байсан. Толгойгоо нийлүүлээд л …. Тэр шөнө бараг унтаагүй дээ. Бүх төрлийн сэдвээр ярилцсан. Мөн намайг Монголд очих болгонд өвөө, эмээ газар их үзүүлдэг байсан. Би ч тэдэнтэйгээ сайхан газраар аялах дуртай. Нэг дурсамж хэлэхэд, Хөвсгөл аймаг руу дээхэн явах замдаа Булганд түр саатсан юм. Тэгэхэд би мах идсэнээс болж гэдэс өвдөж эмнэлэгт хүргэгдэв.

Тэгээд маргааш нь Хөвсгөлд очиж хоноод өглөө сэртэл өвөө миний кейтийг өмсчихсөн өөрийнхөө дулаахан гутлыг намайг өмс гэж билээ. Энэ дурсамжаа бодохоор би одоо маш их гунигладаг. Хайр энгийн байх тусмаа их хүчтэй юм аа.

-Өвөө тань чамд зориулж хэдэн шүлэг бичсэн бэ. Мөн аав тань бичиж өгсөн үү?

-Өвөөгийн гаргасан “Гашуун өвс” номонд миний тухай олон шүлэг байдаг. Намайг төрөхөөс өдийг хүртэлх цаг хугацааг багтааж бичсэн байсан. Би ч гэсэн 2015 онд 14 настай байхдаа өвөө, эмээдээ зориулж бичсэн шүлгээ танд сонирхуулъя. Мөн аав маань ч надад шүлэг бичиж өгдөг шүү.

Миний эрх энхрий хүү минь. Хэрэв чи Тэнгэрийн заадсаас өвөөгөө хайх юм бол. Өвөө нь тэр их гараг эрхэсийн Хязгааргүй огторгуйн гэрэлт од байх болно. Эмээ чинь. Хязгааргүй огторгуйн гэрэлт оддын өнгө нь байх болно. Миний эрх энхрий хүү минь. Хэрэв чи Их далайн дундаас өвөөгөө хайх юм бол. Өвөө нь тэр их далайн ай савыг цалгитал дүүрсэн ус нь байх болно. Эмээ чинь. Тэр их далайн ой саванд цалгих усны давалгаа байх болно. Миний эрх энхрий хүү минь. Хэрэв чи хоосон ертөнцөөс өвөөгөө хайх юм бол.Өвөө нь тэр хоосон ертөнцийн хоосон нь байх болно. Эмээ чинь Тэр хоосон ертөнцийн ертөнц нь байх болно

-Одоо чи шүлэг бичиж байгаа юу. Өвөө, аав тань чамайг шүлэг бичих авьяастай юм байна гэж хэлж байсан үе бий юу?

-Өвөө надад өдрийн тэмдэглэл хөтлөхийг зааж өгсөн. Байнга ч захидаг байсан. Утсаар ярих, уулзах бүртээ лавлана. Магадгүй энэ байдал шүлэг бичихийн эхлэл ч юм бил үү.

-Өвөөгийнхөө юуг үргэлж хадгалж явдаг вэ?

-Өвөөгийн өгсөн ороолт, цаг, захианууд. Цаашид ч хадгалж явах болно.

-Ойрын хугацаанд Монголдоо ирэх үү?

-Маш их хүсч байна. Гэхдээ би нутагтаа хоосон очмооргүй байна аа. Ардын уран зохиолч Т.Галсан гуай надад “Чи гаалиар давахдаа их эрдэнэсийг эх орондоо баригдалгүй авч ирээрэй” гэж захисан. Энэ нь их эрдэм юм л даа.

-Чамайг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бөх болмоор хүү байна билээ” гэж байсан. Жүдо бөхийн бэлтгэл хийж байгаа юу?

-Одоогоор хичээл номондоо илүү анхаарч байна аа.

-Тэгвэл ирээдүйн зорилго тань юу вэ?

-Аав надад “Чи хүнд хэрэгтэй юм бүтээх ёстой. Тэр л чиний амьдралын зорилго шүү” гэж үргэлж захидаг. Бага байх үед “Машин ч юм уу бүтээх ёстой юм байна” гэж бодож байлаа. Гэтэл тэр үгийн мөн чанар нь хайр сэтгэл, гэр бүл, урлаг, амьдрал гэх мэт маш олон зүйл байсан юм билээ.

-Яагаад заавал цөмийн физикч мэргэжлийг сонгосон юм бэ?

-Шинжлэх ухаан өөрөө энэ ертөнцийн мөн чанарыг судлах юм. Энэ амьдралын утга учрыг харах, өөр өнцгийг нээх хаалга гэж ойлгож болно.

-Монголд хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?

-Өнгөрсөн Цагаан сараар л очсон.

-Сургуулиа төгсөөд эх орондоо ажиллана биз дээ?

-Мэдээж. Гэхдээ үүнийг цаг хугацаа шийдэх байх аа.

-Багаасаа Францад байгаа болохоор Монгол хэлнээсээ хөндийрөх тал байна уу?

-Би нэг ч удаа кирилл үсэг заалгуулж байгаагүй. Хүн хэчнээн харийн хэлээр ярьдаг ч гэсэн Монголоороо бодож, Монголоороо сэтгэвэл төрөлх хэлээ мартахгүй гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.