Монгол Хип-хоп урлагийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, түүндээ үнэнч яваа, инстаграмд Монголдоо хамгийн олон дагагчтай дуучин бол рэппэр, продюсер BIG GEE. Тэрээр гэр бүл зохион сайхан хань, хөөрхөн охидын аав.

Түүний үйл хөдлөл бүрийг залуус үлгэрлэн дуурайж, дагадаг нь зүйн хэрэг. Өөрийн гэсэн ертөнцтэй, түс тас зантай дуучин маань залуустаа хандан хэдэн үг илгээжээ.

Эр хүн хүүхэн болгон хөөрхөн харагдахаа больсон цагт, найзууд дуудах бүрт гармаар санагдахаа байсан үедээ, а р хи, т а м хи аль нь ч сонин биш болсон цагтаа, аав ээжээсээ ганган пүүзний мөнгө гуйхаа байсан цагтаа л эхнэр ав.

Тэр үед нэг л хүн чиний эхнэр байх учиртайг, нийлээд сайхан амьдрал зохиох ёстойг, хүний аав болохыг хүсч байгаагаа дотроосоо мэдрэх тэр үедээ л айлын охины гараас хөтөлж аав ээжийнхээ гэрийн босгийг алхуулаарай… Залуу хүн хий ихтэй.

Эр хүний х о р гарна гэж нэг үг байдаг юм билээ. Тэрийг заавал өтөл болсон хойноо мэдрэх албагүй шүү…














