Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Бээжингийн гудамж, “E” март худалдааны төвийн баруун гүүрэн дээр Toyota Land Cruiser 200 маркын автомашин зам гарч явсан эмэгтэйг мө ргөж, улмаар гүүрнээс унаж ос олдсон тухай бид өмнө мэдээлсэн.

Тус тээврийн хэрэгсэлд гурван хүн зорчиж явсан бөгөөд 30 настай эмэгтэй М жолоо барьж байжээ. Ослын улмаас 34 настай эрэгтэй Д гараа хугалж, 19 настай эрэгтэй хүнд гэмтсэн байна.

Тухайн үед ослын газарт байсан гэрчүүдийн мэдээлж буйгаар хохирогч 22 настай Д нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа ийн машинд мө ргүүлжээ.

Автомашин хурдтай явж байсан бөгөөд жолоогоо огцом дарснаас ийн ос олдсон байж болзошгүй байна. Гэвч албаны шалгалт үргэлжилж буй бөгөөд хэнийх нь буруу болохыг шалгалтын дараа мэдээлнэ гэв. Осолдсон машины зорчигчид болон мөргүүлсэн охины бие хэвийн байгаа аж.

Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.


