Зам тээврийн сайд Л.Халтар ‘Авто машины “азын’ буюу сонирхол татахуйц дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж олсон 2 тэрбум төгрөгийг ‘Хүүхдийн төлөө сан’-д хүлээлгэн өгсөн. Тэгвэл эл мөнгөнөөсөө зүрхний хагалгаанд орж буй хүүхдүүдэд өгсөн бол олон хүүхэд xaгалгaaнд орж, эрүүл болох байлаа гэдгийг Б.Болдсайхан эмч учирлажээ.

Тэрбээр энэ талаар ‘Зүрх мартахгүй” төслөөр зүрхний хагалгаанд орж буй хүүхдүүдэд энэнээсээ жоохон ч гэсэн өгч болдог бол … гадагшаа явж хэдэн зуун сая төгрөгөөр нэг хүүхэд xaгалгaaнд орж байхад бид энэ мөнгөөр бол 300 хүүхэд хагалгаа хийж эрүүл болгож туслана даа’ хэмээсэн байна. Б.Болдсайхан эмч ‘Зүрх мартахгүй’ төслийг эхлүүлэн Монгол Улсаа нар зөв тойрч, зүрхний өвчтэй, xaгалгaaны заалттай олон мянган хүүхдэд үзлэг оношилгоо, xaгaлгaa хийж, эрүүл болгож байгаа нэгэн билээ.













