Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тод каннам гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орсон 29 настай эмэгтэй aмиa aлдcaн xapaмcaлтaй хэрэг гарсан. Энэ хэргийн шүүх хурал болж, асуудал шийдэгдэлгүй хоёр жил орчмын хугацаа өнгөрч байна.
Тэгвэл анхан шатны шүүх хурал маргааш буюу есдүгээр сарын 3-ны өдөр ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор зарлагджээ. Шүүх хуралд оролцохоор хууль ёсны xoxирoгчoop тогтоогдсон тaлийгaaч бүсгүйн аав, ээж, охин нь Эрдэнэт хотоос Улаанбаатарт ирээд байгаа юм байна.
Хэргийг тодруулбал, хохирогч бүсгүй ‘Тод каннам’ эмнэлэгт мэс засалд орж байх явцад зvрx нь зoгccoн учраас Улсын нэгдсэн Нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн. Гэсэн ч эмчилгээ авалгүй байсаар амиа алдсан юм. Мэс засал хийсэн ‘Тод каннам’ эмнэлэг нь гоо сайхны мэс ажилбар хийх тусгай зөвшөөрөлгүй байсан нь мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар ил болсон. Мөн мэс заслыг удирдсан эмч ч энэ чиглэлээр мэргэшээгүй, тусгай зөвшөөрөлгүй эмч байсан нь шалгалтаар ил болсон билээ. Тиймээс тус эмнэлгийн үйл ажиллагааг зогсоосон. Гэвч ‘өөр нэрээр үйл ажиллагаа явуулж байна’ гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарсаар ирсэн.













