Өнөөдөр Монголын үндэсний их сургуулийн удирдлага, багш, ажилчид мэдэгдэл хийж нэр хүндээ хамгаалж, нэр төрөө сэргээх зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж буйгаа зарласан.
Харин үүний хариуд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч асуудлыг шийдүүлнэ. Би уучлалт гуйхгүй гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.
“МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэ мт xэpгийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас xyлгaй хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй’ хэмээн мэдэгдлээ.













