Монголын үндэсний их сургуулийг МУИС-тай андуурах тохиолдол гарсаар байгаа.
Иймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын Үндэсний их сургууль гэсэн нэрийг төрд буцааж авахаа мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр Монголын Үндэсний их сургуулиас мэдээлэл хийж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг уучлалт гуйхыг шаардлаа. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан МҮИС-ийг лу йвар хийдэг хэмээн мэдэгдсэн нь г.ү.т.г.э.ж, д.о.р.о.м.ж.и.л.с.о.н үйлдэл болсон.

Тиймээс МҮИС-иас бизнесийн нэр хүндээ хамгаалахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ Л.Энх-Амгалан сайдыг мэдээлэлдээ няцаалт хийж, уучлалт гуйхыг шаардаж буй аж.
Үүнээс өмнө Ц.Цогзолмаа БСШУС-ын сайд байх үед нэр солих асуудлаар тус сургуультай шvvхдэлцсэн ч энэ асуудал дээр яам я.л.а.г.д.а.л хүлээж байсан түүх бий.














