Завхан аймгийн Улиастай сумын Зэгстэй багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 01-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:05 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр ша таж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт иргэн Б /52 настай, эмэгтэй/ өртөж н ас б арсан байсан тул ц.о.г.ц.с.ы.г тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.

ПАРАЛИМП: Өнөөдөр манай дөрвөн тамирчин хүч үзнэ
“ТОКИО 2020” Зуны Паралимпын наадамд манай улсын 11 тамирчин өрсөлдөж байгаа. Үүнд Таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 -кгийн жинд Ганбатын Болор-Эрдэнэ хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн 49-кгийн жинд Хүрэлбаатарын Энхтуяа нар орон нутгийн цагаар 11:00 цагаас эхлээд дараалаад гарч эхний тулаанаа хийнэ.
Таеквондогийн төрөлд оролцох манай хоёр тамирчин чансаагаараа жингээ тэргүүлж, хэсгээ толгойлж байгаа учир эхний тулаандаа гоц мөргөж, нэг нэг ялалт аваад байна.
Дэмбэрэлийн Сэлэнгээ 12:15 цагаас байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд эхний өрсөлдөгч Польш улсын тамирчинтай өрсөлдөнө.Тамирчин, дасгалжуулагч нартаа Их амжилт хүсье.
Зандраагийн Ганбаатар 08:15 минутаас Спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага, үдээс хойш 15:00 цагаас хурдан буудлагаа буудна.













