МАН-ын удирдлага Энхбаярын хүүг УИХ-д нэр дэвшүүлнэ гэсэн болохоос УИХ-ын гишүүн болгоно гэж амлаагүй байлгүй дээ. Эцэг эхийн буянд энэ залуу гадаадад сургууль төгсөж ирээд Монгол банкны дэд Ерөнхийлөгч болсон. Насаараа банк санхүүгийн байгууллагад ажилласан мэргэжилтнүүдийн дэргэд нусан чавх байсан болов уу. Дараа нь Сонгинохайрхан дүүрэгт мөнгөн бороо оруулж Н.Энхбаяр мөнгөтэй цүнх бариад цагдаагаас зугтааж явсан сураг байсан.
Одоо болоогүй юу. Ард түмэн дургуйцаад байгааг энэ гэр бүл ойлгохгүй. Тиймээс МАН, АН-ын шударга гишүүд болоод Сонгинохайрхан дүүргийн иргэд нүдээ аньж байгаад Ш.Гантулга ч хамаагүй зурчих.
Энэ тогтолцоо гаж үзэгдэлд “NO” гэж хэл л дээ залуус аа. Бүр утгаа алдлаа. Хэдэн адуугаа тууж ирээд зах дээр зарж байгаа аятай гишүүдээ МАН-д тушаачихаад хүүгээ УИХ-ын гишүүн болгох гэнэ. Яаж дopoмжлooд байгаа юм бэ.
Нөгөө шударга ёс, ардчилсан сонгуулийн заалтаараа бөгсөө арчсантай эвлэрэх гэж үү. МАН-ын боссууд хэлсэн үгэндээ хүрэх гэж командлах ч байлгүй. Иргэд, гишүүд нь “Бид бяртай” гэдгээ харуулаад Батшугарыг нь унагачих л даа. Баян айлын бацаанууд болон эрх баригчдын улс төрийн наймаанд хариуг нь өгье л дөө хэдүүлээ. Сонгиночуудад хүртэл шейрлэчих!!!
Б.ЖАРГАЛСАЙХАН
МАН Э.Батшугарт хоёр дэвшээд бараагүй тойрогт нь дахин мандат өгч, доошоо орсон уу?
<
Өнөөдөр нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ МАН тодруулна. Ингэхдээ Удирдах зөвлөл Э.Батшугарыг Сонгинохайрханд, Ц.Идэрбатыг Хэнтийд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр болоод буй.
МАН бүхэл бүтэн УИХ-ын сонгуулийн мандатыг намаасаа явж, явж Э.Батшугарт өгөхөөр болж буй нь сонин. Мөртлөө Э.Батшугарын НИТХ-д ч, УИХ-д ч нэр дэвшээд бараагүй тойрогт нь. Улс төрийн соёлтой, эрх барьж буй нам мөртлөө УИХ-д оруулах өөр боловсон хүчингүй болчихсон гэлтэй, Н.Энхбаяртай хийсэн тохироондоо л базагдав.
МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяртай тохирч, МАХН-ын бүрэлдэхүүнийг статусынх нь хувьд өөртөө нэгтгэж авсан. Ингэж сонгуульд амжилттай оролцсон. Харин тохироо юу байсан бэ гэвэл, хүү Э.Батшугарыг нь Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэх. Эсвэл Засгийн газрыг задалж, МАХН талын хүмүүсийг сайдаар “мялаах” зэрэгт зангидагдаж байсан.
Олон нийтийн зүгээс МАН Э.Батшугарт мандат өгөхгүй, тохироогоо мартана гэж үзэж байсан ч тийм биш болсон нь энэ. Ерөөс Засгийн газрынхаа бүтцийг хадгалж, МАХН-ын хүмүүсийг халгаахгүйн тулд л ингэтлээ доош оров.
Сүүлийн үес Н.Энхбаяр тэргүүтнүүд Тусгаар тогтнолын ордонд “Э.Батшугарыг дэвшүүлчихээч” гэсэн агуулгаар гуйж, дээгүүр доогуур гүйлдсэн гэх. Гэтэл улс төрийн соёл хаачих вэ. Ард түмнийг төлөөлүүлэх хүнээ сонгоно гэдэг ярвигтай нарийн, хариуцлагатай ажил. Бусдаас шилэгдмэл боловсон хүчнүүдийг шалгаруулж, УИХ-д зүтгүүлдэг байх нь зүй.
Н.Энхбаярт Монголын төрөөс хашиж үзээгүй өндөр алба гэж байхгүй гэхэд хилс биш. Нэг хэсэг үес тэр хаан л явсан. Тэгсэн мөртлөө ийм нам, ийм улс төрийн соёлыг хойчдоо үлдээсэн хүн. Муулж, xapaaж явсан МАН-тайгаа эрх ашгийн өмнө нэгдэж, МАХН-ын зуу, зуун гишүүний итгэл үнэмшлийг хүчээр чиглүүлсэн улс төрч. Түүнээс, түүний хүүгээс юу хүлээнэ гэж улс төрийн соёлоо худалдаж буй нь МАН-ын хувьд ичмээр үйл явдал болов уу гэлтэй.













