М.Чингисхаан Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээлэл цахим орчинд түгээд байгаа юм. Иргэн М.Чингисхаан Хэнтий аймгийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсон.

Харин Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон учраас УИХ-ын 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлага үүссэн билээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан:

М.Чингисхаан:“300 гаруй сумдыг нэгтгэж, 100 болгох 20 аймгийг нэгтгэж, 10 болгож аймаг бүрт бага хот босгож,
10 хотыг хурдны галт тэргээр холбож, ЧИНГИС ХОТ~ыг ИХ ХОТ болгож, шинэ ТӨР~ийн ордон байгуулж, шинэ төрийн системийг буй болго! 11~тийн СИСТЕМ.

Эл төрийн систем 3 сая гаруй Монголчуудад хэт данхар байгаа! Хэрэгтэй хэрэггүй хурган олон даргуудыг болиулж, төрийн өндөрлөг 3 биш 1 тэргүүнтэй болж, 10 өрлөг, 100 сайд, 1000 дарга байхад хангалттай!” хэмээв.
Нөхөн сонгууль 2021 оны аравдугаар сарын 10-нд болох юм.













