Өнөөдөр есдүгээр сарын 1-н, хичээлийн шинэ жилийн эхний өдөр эхэлж байна.

Цар тахлын үед нээж байгаа гэдгээрээ онцлог 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн сурвалжилгыг бид Нийслэлийн ерөнхий боловсролын 23-р дунд сургуулиас бэлтгэлээ.

Хичээлдээ яаран, догдлон ирсэн сурагчид сургуулийн гадна цуглажээ. Бага ангийн сурагчид ээж, аавдаа хөтлүүлэн нөгөө гартаа багшдаа өгөх баглаа цэцгээ барин зогсоно. Хичээлийн шинэ жилийн нээлтийг Монгол Улсын төрийн дууллаар эхлүүлэн багш, ажилтнууд бие биедээ баяр хүргэн мэндчилнэ.

“ӨНӨӨДӨР СУРГУУЛЬДАА ДОГДОЛСООР Л ИРЛЭЭ”

23-р сургуулийн ахлах ангийн сурагч Б.Сэргэлэн:
-Цахимаар хичээллэж байхад ангийн найзуудаа, багшийгаа дэлгэцээр харах нэг өөр. Ангийнхантайгаа маш удаан хугацаанд биечлэн уулзахгүй байхаар маш их санадаг юм байна. Бас багш нараа ч мөн их санасан. Өнөөдөр догдолсоор л ирлээ. Энэ хичээлийн жилд төгсөх учир миний хувьд их хариуцлагатай үе ирлээ гэж бодож байна. Би эмзүйч болно. Энэ жил ЭЕШ өгөх хичээлдээ илүү сайн бэлдэж, хэрхэн үр дүнтэй өгөх талаараа судалж эхэлсэн.
. 













