Мэргэжлийн сумод эх орныхоо нэрийг дуурсгасан Монгол залуусын нэг бол Харумафүжи Д.Бямбадорж. Тэрбээр Монгол Улсынхаа боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, ‘Шинэ Монгол’ эрдмийн хурээлэнтэй хамтран ерөнхий боловсролын сургууль байгуулсан билээ. Монгол залуусыг гэрэлт ирээдүй өөд хөтлөх зорилготой тус сургууль энэ хичээлийн жилд буюу есдүгээр сарын 1-нд нээлтээ хийлээ.

Ингэхдээ Харумафүжи сургуулийнхаа үүдэнд бүх сурагчидаа хүндэтгэн мэндчилж (Японоор) ёслож хүлээн авсан байна.













