“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз, Д.Дариймаа нар нь 456 иргэнээс байрны урьдчилгаа нэрээр 8 тэрбум гаруй төгрөг за лилсан хэрэг 2019 оны наймдугаар сард гарсан.

Прокурорын байгууллагаас 8 тэрбум 644 сая төгрөгийн хо хирол бүхий 456 хо хирогчид холбогдох 69 хавтаст хэрэг шүүхэд ирүүлсэн байдаг.
2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09 цагт гэм буруугийн шүүх хуралдаан эхэлсэн боловч шинжээч Д.Мөнхцэцэг, Д.Баяраа, Г.Чинтуяа, С.Наранцэцэг нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, мөн шүүгдэгч Б.Гүрсоронз дахин 2 өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцуулах хүсэлт гаргасан.

Хэргийн оролцогч нар шинжээчдийг шүүх хуралд зайлшгүй оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.














