www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам: Эмэгтэй хүн, ээж хүний тэвчээрийг холын зайн гүйлтээр харуулахыг зорьсон

admin by admin
2021-08-28
in НИЙГЭМ
0
Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам: Эмэгтэй хүн, ээж хүний тэвчээрийг холын зайн гүйлтээр харуулахыг зорьсон
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилээс умард хил хүртэл 1100 км-ын холын гүйлт хийж байгаа.

Тэрбээр замынхаа 61 хувь буюу 675 км-ыг туулсан өнөөдөр Улаанбаатар хотоор дайран өнгөрч байна. Түүнийг Улаанбаатар хотод угтан авах ажиллагааг ХХЕГ-аас зохион байгууллаа.

Энэ үеэр Т.Рэнцэнбадам “Миний бие энэ сарын 1-нээс холын зайн гүйлтэд гарч, 28 хоногийн турш 675 км гүйгээд Улаанбаатар хотод ирж байна. Эмэгтэй хүн, ээж хүний тэвчээрийг холын зайн гүйлтээр харуулахыг зорьсон” гэлээ.

Ингээд тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Гүйх явцад ямар нэгэн асуудал гарч байна уу?

-Хүндрэлтэй зүйл гаралгүй яахав. Цаасан дээр буулгасан графикийг биеэр туулаад халуун хүйтнийг мэдрээд явж байна. Гэхдээ үлдсэн замаа амжилттайгаар дуусгана.

-Өдөрт хэчнээн км гүйж байгаа вэ?

-Өдөрт 30 км гүйж байна. Замд таарсан сум орон нутаг, хилийн байгууллагууд сайхан угтаж авч гаргаж байгаад баярласан талархсанаа илэрхийлье.

-Есдүгээр сарын 17-нд товлосон хугацаандаа очиж чадах болов уу?

-Урд хилийнхээ сүлдэт баганаас хойд хилийн сүлдэж баганад хилчдийнхээ баяраар бариандаа орно гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Амжина.

-Биеийн байдал ямар байна. Эмч дагалдаж байгаа юу?

-Биеийн байдал хэвийн. Эмчгүй явж байгаа. Ямар нэгэн асуудал гарвал тухайн орон нутгийн ангийн удирдлагуудад танилцуулаад үзүүлж болно. Гэхдээ биеийн байдал маш сайн байна.

Post Views: 914
Previous Post

МОНГОЛ БАХАРХАЛ: Паралимпын наадамд шүүгчээр ажиллаж байгаа анхны монгол хүн Б.Цагаанбаатар

Next Post

Отгонтэнгэр хайрханы оройд нэгэн гайхалтай дүрс тодорчээ

Next Post
Отгонтэнгэр хайрханы оройд нэгэн гайхалтай дүрс тодорчээ

Отгонтэнгэр хайрханы оройд нэгэн гайхалтай дүрс тодорчээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.