Монголчуудад мөнгөн медаль авчирч өгсөн Саид Моллаейн мэдэгдэл Монголчуудыг гайхшруулж, Олимпийн хорооныхныг сандаргав. Үнэндээ тэр Монголчуудын байр байдлыг хараад гайхсандаа тийм мэдэгдэл хийсэн хэрэг. Түүний хувьд шинэ машин гэдэг нь шинэ л машин. Бид орж ирсэн гээд байгаад тэр ойлгох ч үгүй. Монголчуудын хувьд нүдээ олсон гээд буй шагнал бол түүний хувьд сохор зоосны үнэ цэнэгүй төмөр. Орон гэргүй, оочих аягүйгүй яваа эрд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол байр орон сууц, бодит цалин хөлс амьдралынх нь баталгаа.

Тиймээс түүнд амласан байр, элдэв зүйл нь яг таг албан ёоор баталгаажаагүй учраас нэг л худлаа оргиод байгаа нь мэдээж. Хундан цагаан хонь, хурга амлуулж, хэзээ хойно ү.х.с.э.н.и.й.г нь дуулж өсөөгүй хүн арга байж уу. Дээр нь, УИХ-ын даргын жалганы үзэл сэдэрч, амжилт үзүүлсэн нутгийн тамирчдаа хүлээн авч уулзаад, үнсэлдэх нь холгүй зургаа цацуулаад байхаар өнчин ишиг өрөвдөлтэй санагдах нь аргагүй. Тэр Монголын төрөөс гуйлга гуйгаагүй. Монголын төлөө урсгасан хөлсөө бодитоор үнэлүүлэхийг хүсч байна.

Монголын бодит зүйл нь харин түүний төсөөлснөөр огт өөр төдийгүй, ойлгомжгүй, дэлхий ертөнцөөс гажууд байхаар нь гайхсан. Хэн ч ингэж гайхна. Гайхах ч ёстой. Төрийн албанд яагаад үхэн хатан зүтгээд, тэндээс тэрбум төрөөд байдгийн учрыг тэр ойлгохгүй. Монголчуудын дунд Моллаей адилхан сэтгэж, шударгаар хөдөлмөрлөж, зөв амьдрах гэсэн мянган мянган залуус бий. Гэхдээ зөв байснаараа хо хирдог, буруу явсан нь хождог нийгэмд хөл алдаад зарим нь гадагшаа гардаг. Гарч чадаагүй нь х охирч, ү зэн я далтаар өөрсдийгөө хордуулж амьдарч байна.

Гэтэл зусарч, зулгуй, ху лгайч, ху далч, хүний үнэргүй, мөн чанаргүй а дгийн шаа рнуудын амьдрал нүдэнд дээр дээшлээд байдаг. Олсоноосоо татвараа төлөөд, алдвал то ргуулаад амьдрахаар уруудаад, авгай хүүхдэдээ арчаагүй амьтнаараа дуудуулаад байхаар хэцүүеэ.Чинээлэг дундаж давхаргыг бий болгоно гээд бүлт үсрээд байдаг. Гэтэл баталсан хууль, гаргасан шийдвэр, барьж буй бодлого нь яг түүнийхээ эсрэг чиглээд байх жишээтэй.

Хоёр жил хоолоо сойж, хэрэглээгээ танаад ч ажлын байраа хадгалж чадаагүй бизнес эрхлэгчид дахиад үзээд алдая, өндөр хүүтэй ч хамаагүй зээл аваад зүтгээд үзье гэхнээ орлого нь тасалдсанаас зээлийн тааруу түүхтэй болсноос лөөлөө болжээ.Монголд шударга бус юм их. Татвараа үнэн шударгаар төлж, ажлын байр бий болгож явсан хүмүүс 2009 онд буруутан болсон. Учир нь Х тайлан гаргадаг, байнгын татвараас зугтдаг байсан өрсөлдөгч нь Татварын өршөөлийн хуулиар хожсон.

Зургаан жилийн дараа 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль гарч дээрх жишээний нөхөр бас л хохирсон. Татвараас зайлсан нөхдүүд энэ хуулиар бас л завшсан юм. Томоор нь харвал гудас доороо нуусан мөнгөө ил гаргацгааж эдийн засгаа тэлсэн байж болох ч үнэндээ шударгаар явсан аж ахуйн нэгжүүд татварын албаны цааснаас өөр зүйл хожоогүй. Энэхүү хуулиар бас л дүрэм, журмаараа дагасан нь хо хирчээ.
Дахиад л дүрэм журмаа баримталсан нь хо хироод үлдэв. Энэ удаад тэдэнд баярласан бичиг ч өгсөнгүй. Энэ хуулиар хэдэн мянган иргэн, аж ахуйн нэгжид хохирол учруулсан этгээд су ллагдаж, я лаасаа хасуулсан тухай тоо удахгүй биднийг алмайруулах нь гарцаагүйн. Ганц Өршөөлийн хууль ч биш. Монголын төрийн бодлого бүхэлдээ ийм.
Цар тахлын хүнд үед сайн дураараа вакцин хийлгэсэн иргэдэд ямар ч сонголт олгоогүй бол өөрсдийн төдийгүй гэр бүл, нийгмийн эрүүл мэндийг эрсдэлд оруулсан этгээдэд хүссэн вакцинаа хийлгэх сонголт олгосон төдийгүй түүнийхээ төлөө 50 мянган төгрөгөөр шагнуулсан билээ. Монголд халамжид хамрагдаад явбал ажил хийж явснаас илүү амьдрах бололцоог төр нь олгодог. Залуучууд ажилгүй, анхиагүй байснаараа сургалтад нэртэй зөв байх лекц сонсоод сая төгрөг авах дэмийрэл бүр хэрэгжихээр болсон.

Өөрийн гэсэн ажилтай, завгүй зүтгэж яваа залуусаас хойш хоцорч, сар хэртэй сургалтад хамрагдаад илүү мөнгө авахаар хэн ажил хийх вэ? Гэтэл бүгдээрээ чинээлэг дундаж давхаргыг дэмжинэ гээд байдаг. Үр дүнд нь, үнэнч шударгаар хөдөлмөрлөсөн дундаж давхаргынхан үгүй болж байна. Тиймээс хэн зөв явахыг хүсэх вэ? Зөв явснаараа буруудаад байна. Буруу явсан нь хожоод байхад хэн алдахыг хүсэх вэ? Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин Монголын дуунд л бий билээ.














